Хийморийн овоо руу гарах иргэдэд анхааруулж байна
2013/01/31
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санжүүжилтээр он дамжин хэрэгжүүлж буй Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэл шинээр барих 17.6 км авто замын баруун хэсэг болох Яармагийн гүүрнээс Богинын ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжгүй, хаалттай байгаа болно.
Хийморийн овоо руу гарахын тулд Зайсан толгой талаасаа орж Богинын ам /Хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр явна. Богинын амнаас Хийморийн овоонд явганаар гарах боломжтой юм. Хаалттай зам нь хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, хальтиргаа гулгаа ихтэй тул нэвтэрч орох нь аюултай болохыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.ХИЙМОРИЙН ОВОО РУУ ГАРАХ ИРГЭДЭД АНХААРУУЛЖ БАЙНА
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санжүүжилтээр он дамжин хэрэгжүүлж буй Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэл шинээр барих 17.6 км авто замын баруун хэсэг болох Яармагийн гүүрнээс Богинын ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжгүй, хаалттай байгаа болно.
Хийморийн овоо руу гарахын тулд Зайсан толгой талаасаа орж Богинын ам /Хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр явна. Богинын амнаас Хийморийн овоонд явганаар гарах боломжтой юм. Хаалттай зам нь хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, хальтиргаа гулгаа ихтэй тул нэвтэрч орох нь аюултай болохыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.