Гэрийн буг ганц удаа гарахад бөөн хэрүүл
2014/08/31
Өөрийгөө дэндүү эрт хүнтэй сууж гэрийн авгай гэх нэрийг зүүж гэдгийг мэдрэх үнэхээр хэцүү бас дарамттай юм аа.
Байнгын уншигч би энэ удаад өөртөө зөвлөгөө авахаар энэхүү захиаг бичиж сууна. Эхнээс нь эмх цэгцтэй яриагаа эхлүүлье. Би гэж хүн 10 жилийн сургуулиа төгсөөд их сургуульд орж монголын томоохон сургуулийн салбар сургуульд сурахаар орсон юм. Эхэндээ гэрээсээ хол үнэхээр хэцүү байсан. Гэрээ санаад уйлаад л. Тэгж явж байгаад нэг залуутай танилцаж удалгүй тэрнээсээ жирэмсэн болж сургуулиа 2-р курсээсээ орхисон юм. Аав ээж ч мэдээд эхэндээ их дургүй байсан тэгээд одоо яахав дээ анхны хүүхэд авахуулах арга алга гээд л хүүгээ төрүүллээ. Энэ цагаас эхлэн би гэж хүн хамаг найз нөхдөөсөө хөндийрч, гэрийн буг болж сууна. Нэг хэсэг хар бор ажил хийж байгаад ахиад маамуулж охинтой болов. Одоо охин маань 1ой гарч яваа. Нөхөр хөдөө ажлаар явдаг ажилтай. Би гэж хүн нөхөргүй ч юм шиг нөхөртэй ч юм шиг нэг тийм амьдралыг 26 настай туулж явна. Саяхан нөхрийг хөдөөнөөс ирэхээр нь нэг найзтайгаа уулзах гээд гартал хардаж сэрдээд бөөн хэрүүл, Намайг чи хэнтэй явсан гээд л аймаар...2 хүүхэдтэй хүн хэнтэйгээ яахав дээ уулзсан найз маань эмэгтэй жирэмсэн бид 2 хаа холдох вээ дээ гэсэн чинь чи муу арчаагүй царайлчихаад гээд. Хүн өөрийнх нь үр хүүхдийг төрүүлж өсгөөд сургуулиа ч төгсч чадахгүй гэрийн буг гэгч нэрийг зүүлгэчихээд дараа нь ингэж байгаад үнэхээр гомдмоор эрчүүд яагаад ингэдэг юм. Би одоо яавал дээр вэ ингээд байгаад баймааргүй байна. Найз нөхөдтэйгээ хааяа нэг уулзаж ярилцаж гадуур дотуур гарч орж баймаар байна шүү дээ.