Улаанбаатар 26 хэм дулаан байна
2014/09/01
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон Орхон Сэлэнгийн саваар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.