С.Баатаржав МАН-ын “шидсэн чулуу” юу?
2014/09/01
ЦЕГ дарга, тэргүүн комиссар С.Баатаржавыг өнөөдрийн албан тушаалд томилогдоход нь Х.Тэмүүжин сайдын хүн гэж хардах нэгэн нь байсан. Тэгвэл ЦЕГ дарга, тэргүүн комиссар С.Баатаржав нь Ц.Нямдоржийн хүн гэх шуум ч тарж байна.
Өөрөөр хэлбэл энэ удаагийн ЦЕГ-ын даргын томилгоо нь МАН-ын “шидсэн чулуу” гэх бор шувуу нисэж байна. Тодруулбал сүүлийн үед Н.Алтанхуягийн хамаатан садан, зөвлөх, охин нь хүртэл шалгагдаж зарим нь эхнээсээ аавын хаалгa татах нь тодорхой болж байх шиг байна. Хэрвээ аавын хаалга татвал Н.Алтанхуягийн болон түүний журмын нөхийн улс төрийн карьер дуусах болохоор бусдын аманд орох нь амархан болсон. Чухам энэ үеийг ашиглан Ц.Нямдорж өөрийн хүнээ цагдаа руу шургуулсан бөгөөд энэхүү ажиллагаандаа Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай хамтарсан гэдгийг учир мэдэх нэгэн нь яриад эхэлжээ.
Нөгөө талаас нь харвал Х.Тэмүүжин сайдын эсрэг үйл ажиллагаа явуулсан цагдаагийн нэр “баастсан” байж болохоор үйлдэл гаргасан Эрүүгийн цагдаагийн дарга нарыг ажлаас чөлөөлсөн С.Баатаржавын үйлдэл сайдынхаа талд бат зогсож буй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ МАН, АН-ын нэгэн төрлийн тохироо юу гэж хардахад хүргээд байгаа юм. Ажлаа өгөөд байгаа Эрүүгийн цагдаагийн дарга нарын хувьд Г.Сарангэрэлийг салбарынхаа сайдтай холбосон байдаг бөгөөд үүнийг гэрчлэх ярианы бичлэгүүд эхнээсээ гарсан байдаг. Яг нарийндаа энэ бүхэн МАН-ын зүгээс, нарийн ярьвал Ц.Нямдоржийн зүгээс явуулсан сөрөг арга хэмжээ гэж тайлбарлахад, логик утгаар нь хөөхөд ч ойлгомжтой мэт байгаа юм. Тэгэхээр энэ бүх ажиллагааныхаа араас баллуурдах ажлыг С.Баатаржавыг томилох замаар Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын нөхдүүд хийгээд байна уу даа гэж бодоход хүргэж байгаа юм.
Тэгвэл С.Баатаржавт ЦЕГ-ыг атгуулснаар МАН-ын хувьд Засгийн газрын бүрэлдэхүүнд орох эхлэл нь тавигдаж байгаа юм. Хэдийгээр МАН-ынхан засгийн газарт орохгүй гэдгийг мэдэгдэж байсан ч энэ нь худлаа гэдгийг хэлэх хүн ч байна.
Юутай ч С.Баатаржав хурандаа цагдаа нарын нэрийг цэвэрлэх ажиллагааг эхлүүллээ. Хэний “шидсэн чулуу” болохыг одоо харах л үлдээд байна.
Т.Энгүүн
Зочин · 2014/09/21
Oo Altanhu*****n avir l daa ooroodoo chiglesen anhaarliig sariniulah bashir arga ni. Zahialagt bichleg ni gej bolnoo
Зочин · 2014/09/21
medehgui baij ulger zohioj ard tumee toorogduulj, bie bienee hardaj, hagralduulah uutnii amiig neeh hereg baina uu?! Baival hend heregtei ve!
Зочин · 2014/09/05
Nyamdorjtonguudaas mongolchuud hezee s**** Bol do
Зочин · 2014/09/02