Бурхан болоочдын маань тэргүүн дээр харийнхан сандайлах юм биш биз
2013/05/05
Нийслэлийн хойд хэсэгт орших Самбалхүндэвийн буюу олны нэрлэж заншсанаар “Далан давхар”-т цахилгаан станц босгож дараа нь тэр хавийн шарилуудыг түрж цэвэрлээд орон сууцны хороолол босгох талаар ярьж эхэллээ. Өнгөрсөн жилээс учир нь үл мэдэгдэх нэгэн нууц барилга “Далан давхар”-т баригдаж эхэлсэн нь 110 кВт-ын хүчин чадал бүхий дэд станцын барилга болж таарав. Хаанахын ямар учиртай станц болохыг тодруулах гэхээр эзэн нь тодорхойгүй, харуул хамгаалалтаар хүрээлүүлсэн ийм нэгэн нууц барилга жил гаруй хугацаанд дуншиж, харин одооноос нэлээд эрчимтай ажил нь эхэлж байгаа сурагтай. Захиалагч тал нь Барилга хот байгуулалтын яам. Харин гүйцэтгэгч нь “Бээжин констракшн” ХХК гэж байгаа. Үнэхээр орон сууцны хороолол баривал айдас хүйдэс, сүсэг бишрэл гээчийг мэдэхгүй хүмүүс л тэнд амьдрах байх. Сүсэг бишрэлээр дүүрэн манай монголчууд л лав тэр хороололд нь амьдрахгүй биз. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар энэхүү барилга нь “Их тойруу” төслийн хүрээнд цахилгааны дэд станц болох учиртай юм байх. Уг станц нь МҮОНРТ орчимд босох орон сууцны хорооллыг цахилгаанаар хангана гэж байгаа. Төсөлд 52 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр санхүүжилтийг нь шийдэж байгаа гэх. Эндээс л хардалт төрүүлж байгаа юм. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг Засгийн газар Чингис бондын хөрөнгөөр шийднэ гэж чих дөжиртөл ярьж байгаа атлаа яагаад “Далан давхар” орчмын хороололд Хятадаас хөрөнгө оруулалт хийж, мөн тэдний компани гүйцэтгэгчээр ажиллах болов. Цаашлаад ойр орчмын иргэдийн хэлж буйгаар хятадууд өөрсдийнхөө шарилыг зөөгөөд эхэлсэн сурагтай. Учир нь тус газарт хятад худалдаачдын оршуулга цөөнгүй байдаг аж. Тэгэхээр тэд өөрсдийнхөө шарилыг зөөж чандарлаад харин манайхны булшийг газартай нь тэгшилж индүүдээд дээр нь хороолол барих гэж байна уу. Үүнд иргэд тийм ч таатай бус хандаж, зарим нэгэн хүмүүс гомдол санал гаргаад байгаа. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн долоо хоногт “Далан давхар”-ын оршуулгын газарт гал гарсан. Ойр хавийн оршин суугчид эхэндээ хог шатаж байна гэж бодож байсан аж. Гэвч гал гараад цаг болсны дараа иргэд гал унтраах ангийг дуудаж, дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р анги очиж галыг унтраажээ. Иргэдийн мэдээлснээр гал түймэр гарахын өмнө хэдэн хүн ямар нэг юм асгаад явж байсныг харсан гэж мэдээлэл өгсөн байгаа юм. Тиймээс галыг санаатай тавьсан байж болзошгүй гэж үзэж байгаа ч хараахан шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа. Хэрвээ санаатай гал тавьсан бол цаад санаа нь юу байв. Мэдээж иргэдийн бурхан болоочдоо хүндэтгэлгүй хандаж, ёс зүйгүй үйлдэл хийж байна гэсэн гомдлын дагуу түймэрт өртсөн болгож харагдуулах гэсэн башир арга байхыг үгүйсгэхгүй. Учир нь шинээр баригдаж буй цахилгаан станцаас баруун хойш 300 гаруй метрийн зайд ихээхэн хэмжээний талбайг хамарсан түймэр гарсан байгаа юм. Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Далан давхар оршуулгын газрын хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг иргэн утсаар өгсөн. Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад хөрсний өвс шатаж байсныг унтраасан” гэв. Дашрамд сануулахад оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай одоогоос гурван жилийн өмнө идэвхтэй ярьж байлаа. Тэр үеийн нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр ёсоор 175 сая төгрөгийн төсөвтэйгээр эхэлсэн ажил энэ онд үр дүнгээ үзүүлэх байж. Өөрөөр хэлбэл, эвдэрч, сарайсан шарилын хашаа, хог, шороондоо дарагдсан өнөөгийн дүр төрх нь цэцэг, навч бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр солигдох байжээ. Одоогоор сураг ч үгүй байгаа тэр цэцэрлэгт хүрээлэндээ “Дурсамж” гэсэн нэр хүртэл өгөөд амжсан байгаа юм. Уг нь сонсоход байж болохгүй гэх зүйлгүй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой хийгдсэн ажил даанч алга. Урдуур нь тавьсан засмал зам, айлуудаас тусгаарласан урт хэрмэн хашааг эс тооцвол шүү дээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хэрхэн тохижуулах төлөвлөлтийг одоо хүртэл хийж дуусгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, амьдрал дээрх тохижилт бүү хэл цаасан дээрх төлөвлөгөө нь ч дуусаагүй ажээ.
“ДАЛАН ДАВХАР”-ЫН ХОРООЛОЛД МОНГОЛ ХҮН Л ЛАВ АМЬДРАХГҮЙ Хоттой хаяа залгасан шарилын газруудын асуудлыг яаж цэгцлэх ёстой юм бол. Энэ асуултад олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харахад 78.4 хувь нь чандарлах, 16.5 хувь нь газарт оршуулах, таван хувь нь бусад аргыг сонгох нь зүйтэй гэжээ. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий. Жишээ нь “Улаанбаатар Буян” компанийн салах ёс гүйцэтгэх ажил зохион байгуулах үндсэн ханш нь хоёр сая орчим төгрөг байдаг бол хуучин булш чандарлахад 600- 700 мянган төгрөг болдог байна. Гэвч хайртай хүмүүсийнхээ биеийг дахин ухаж, сүнсийг нь зовоохыг сүсэг бишрэлтэй манай ард түмэн төдийлөн таашаадаггүй. Тэгэхээр нэгэнт бий болсон энэ оршуулгын газрыг ёстой л “Дурсамж” нэрээр нь үлдээж, тохижуулан цэцэрлэгжүүлбэл яасан юм бол. Гадаадын оршуулгын газруудад хүмүүс талийгаачтайгаа амгалан тайван ярилцаж, цэцэрлэгт хүрээлэнд нь зугаалж болдог л юм шиг харагддаг. Гэтэл бидний нэрлэдгээр “Далан давхар”-ын гэгддэг энэ хэсэгт харийнхны нүд унаж, алдрыг нь сийлж дэрлүүлсэн чулууг нь хөндчихлөө. Хятадууд гүйцэтгэх уг хороололд япончууд тухлах талаарх хардлага бас бий. Нийслэл тойрсон нэлээд олон оршуулгын газрыг нүүлгэх тухай асуудал ганц нэг эрх бүхий дарга нарын амнаас унадаг ч манай улс бурхан болоочдынхоо шарилыг ар гэр, улс үндэстнийхээ сэтгэлд сэвгүй байдлаар нүүлгэх хэмжээнд гарц олж чадахгүй л байгаа. Тэгвэл бидний энэ аргаа олохгүй мухардчихсан байдлыг харийнхан овжин ашиглаж байна гэчихвэл нэг их буруутахгүй биз. Магадгүй саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Тэгвэл алсын хараа, башир ухаанаараа гайхагддаг япончууд их бүтээн байгуулалтынхаа урьтал болгож 110кВт-ийн хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах под станц бариулсан байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт дулаан, цахилгааныг нь хангах хэмжээний станц бий болчихвол орон сууцны хороолол барих амархан болно гэдгийг тооцчихож. Шарилаа авсан иргэдэд мөнгө олгоно гэсэн яриа ч аль хэдийн нийгэмд тархсан. Бидний нэг хэсэг нь бүтээн байгуулалт хийж, хотын газар нутгийг эзэлж түрсэн, шарил бунханг зайлуулах нь сайн хэрэг гэх бол нөгөө хэсэг нь монголчуудын уламжлал руу ус цацаж, бурхан болоочдын ясыг өндөлзүүлж байна хэмээн энэ ажлыг шүүмжлэх нь ойлгомжтой. Тэр амлаад байгаа мөнгийг аваад газрыг нь чөлөөлөөд өглөө гэхэд тухайн газарт юу хийх вэ. Орон сууц, тансаг хороолол барихаар улайрч байна. Хэдэн арван жил шарил булсан ийм газарт хэн амьдрах юм. Монгол хүн лав амьдрахгүй. Тэгэхээр энэ бүхэн юу гэсэн үг вэ. Анхнаасаа гадныханд зориулсан хороолол босгохоор тооцоолчихжээ гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийслэлд хятад, япон хүн амьдрах газар нутгийг ийм байдлаар гаргаж өгч байна гэж ойлгогдож байгаа юм.
jdan sneakers · 2013/06/04
Its the best time to make some plans f the future and its time to be happy. I have read this post and if I could I desire to suggest you some interesting thingsadvice. Perhaps you could write next articles referring to this article. I wish to read me things about it! jdan sneakers
Pharmd*06 · 2013/05/20
Very nice site!
Pharmd1** · 2013/05/20
Very nice site! cheap cialis http://apeoixy.com/tqvav/4.html
Pharmk35 · 2013/05/20
Very nice site! [url=http://apeoixy.com/tqvav/2.html]cheap cialis[/url]
Pharme244 · 2013/05/20
Very nice site! cheap viagra
Pharme700 · 2013/05/20
Hello! dkdccck interesting dkdccck site! Im really like it! Very, very dkdccck good!
Pharmf7** · 2013/05/20
Very nice site!
Pharmk720 · 2013/05/20
Very nice site! [url=http://apeoixy.com/tqvav/2.html]cheap cialis[/url]
Pharmg1* · 2013/05/20
Very nice site! cheap viagra
Pharme*2* · 2013/05/20
Hello! edeaedd interesting edeaedd site! Im really like it! Very, very edeaedd good!