Найзыгаа зургаан удаа буудсан этгээд давж заалдана
2014/09/02
Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Mustang” баарны гадна өнгөрсөн оны аравдугаар сард иргэн М автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан. Хэргийг түүний найз А.Мэндбаяр гэгч үйлдсэн бөгөөд түүнд 25 жилийн хорих ялыг, чанга дэглэмтэй насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201301000404 дугаартай А.Мэндбаярт холбогдох яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр, ШШГЕГ-нй харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хуралдааны танхимд хийж, шүүгдэгч А.Мэндбаярыг өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах, мөн галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Мэндбаярт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялыг, чанга дэглэмтэй насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч, түүний өмгөөлөгч, ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, Эрүүгийн хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасны дагуу хэргийг Давж заалдах шатны шүүхэд хянаж байна.
Батхүү · 2014/09/04
Хүн алсан энэ эрхмүүдийн нэг нийтлэг дүр төрх гаднаас нь харахад яасан сайхан хүн вэ гэхээр хүн байдаггүй ерөнхийдөө зэвүүн царайтнууд байдаг
Зочин · 2014/09/03
shuud buud
Зочин · 2014/09/03
manai shuuh muu ajillaj bgaa uchiraas l gemtenguud olon davj zaaldaad bna. hergiig ni sain huleelgeed battai ***lgaad l huraldaad bai daa. ingej demii bhaar uh med uu