Аш Дюкесийн Монголд хийсэн сонирхолтой явган аялал
2014/09/02
Монгол улсыг 78 хоногт 2400 км алхаж туулсан Аш Дюкес хэмээх Англи эрийн талаарх сонирхолтой мэдээлэл bbc агентлагийн цахим хуудаст тавигдсанг орчуулан хүргэж байна
Залуухан адал явдал хайгч Аш Дюкес дэлхийн хамгийн зэлүүд орон гэгдэх Монголын их хээр талаар хамгийн олон км алхсан нэгнээр тодроод байна. Тэрбээр Монгол улсад 2400 км алхсан байна.
Аш Дюкес нь 23 настай Colwyn Bay-д амьдардаг. Тэрбээр 78 өдрийн турш ганцаараа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялжээ. Аялалын турш Аш явган явсан бөгөөд аялалын сонин хачинг номондоо оруулсан байна.
Тэрбээр Алтай уулыг давж, төөнөм халуун говийн нутгаар аялжээ. Дюкенсийг нутгийн иргэд “ганцаардсан ирвэс” гэж ч нэрлэх болж. Түүний аялалын сүүлийн маршрут нь Өлгийгөөс Чойбалсан хүртэл байж.
Аш Дюкес: “Надад юу болж байгаагаа бодох цаг зав үнэхээр байдаггүй. Зүгээр л алхаад л алхаад л. Тэр хэрээр хүмүүс надад энэ нь боломжгүй гэж хэлдэг байлаа. Тэр мэдрэмж ерөөсөө бодит биш мэт санагдаж байсан. Мэдээж энэ нь миний тэсвэр тэвчээртэй холбоотой санагдсан. ” хэмээн тэрбээр аялалынхаа талаар ярьсан байна.
Тэрбээр аялалын туршид идэх хүнсээ бүгдийг нь өөрийн гэртээ бэлтгэсэн бөгөөд нийт 120 кг ачаатай явсан байна. Түүний хувьд зогсолтгүй явсан хамгийн урт өдөр гэвэл 55 км буюу 14 цаг. “Оройтсон үед замд тааралдсан айлд хонодог байсан. Харин тэр нөхцөл хамгийн хүнд байсан. Үнэхээр эелдэг хүмүүс дунд орчоод эргээд ганцаараа гараад явах болдог.Бас найман өдөр тасралтгүй алхахад айл байтугай сүнстэй ч тааралдаагүй. Гэсэн ч би элдвийг бодолгүй тууштай л байсан” гэж тэрбээр аялалынхаа сонин хачин дурссан.
Түүнийг говийн нутагт очиход өдөртөө +40 градус хүртэл халж байсан бөгөөд түүнд нэгэн нүүдэлчин айл бас л сайн санааны зүгээс тусалж байж.
Энэ талаар тэрбээр: “Надад маш олон баяртай үйл явдал мартагдашгүй мөчүүд тохиолдсон учир номондоо жагсааж бичих хэрэг алгадаа. Говийн нутагт өнгөрөөсөн тэр нэгэн өдөр салхи шуурч хүн итгэмээргүй зүйл болсон. Тэрийг харж байх үнэхээр түгшмээр байсан ч эцсийн мөчид би өөрөөрөө бахархсан. Ийнхүү хийсэн аялалдаа би төсөөлөөгүй байгалийн үзэгдэлүүдийг харж мөн гэрч болж үлдсэн юм.” хэмээн дурссан юм.
Бэлтгэсэн: Б.Мөнгөлжин
Орчуулсан эх сурвалж: http://www.bbc.com/news/uk-wales-north-west-wales-28703519
фф · 2014/09/03
ТУСГАЙ БЭЛДСЭН ХЇН БАЙХ
Зочин · 2014/09/03
зоригтой л залуу юм бахархаж бна. Нэг казак айл эхнэрээ санал болгосон гэдэг нь харин үнэн бол уу кккк.
зүрх судас · 2014/09/03
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038