ШШГБ-ын албан хаагчид цусаа өглөө
2014/09/02
Хууль зүйн яам болон тус яамны харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” 9 дүгээр сарын 13-ны өдөр болно. Тус “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтаж, “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяныг харьяа агентлагуудынхаа дунд зарласан. Аяны хүрээнд ШШГЕГ-аас санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтэд тустай үйл бүтээх зорилгоор “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг өрнүүлж байна.
Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 3-ны өдөр ШШГЕГ болон Хорих 411, Цагдан хорих 461 дүгээр ангийн нийт 150 гаруй албан хаагч цусаа өгч уг аяныг үргэлжлүүллээ.
Цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлдэг байна. Нэг хүний хандивласан цус 3 хүний амь нас аварсантай тэнцдэг аж.