Монголы улсын иргэд БНСУ-ын виз авахын тулд бөөн мөнгө хайж, эрэл сурал болох шаардлагагүй болжээ. Учир нь өнгөрсөн 2012 оны 10-р сард БНСУ-ын виз авах журамд  өөрчлөлт орж, иргэд тус орныг зорихын тулд банкинд өөрийн нэр дээр 10-20 сая төгрөгтэй байх шаардлага тавиад байсан юм. Тэгвэл дээрхи шаардалаг энэ сарын 13-аас эхлэн хүчингүй болно. Тодруулбал, иргэн та Нийгмийн даатгалын санд нэг жилийн хугацаанд 1,4 сая төгрөг төлсөн бол ямар нэгэн барьцаа мөнгө банкинд байршуулахгүйгээр БНСУ руу бүлийн хамт явах боломжтой болжээ. Мөн банкин дахь 10-20 сая төгрөгийн хөрөнгийн батлагааг 30 хувиар бууруулахаар болсон байна.

М.Сониуч