2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны 103 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн тул  эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн билээ. Уржигдар, өчигдөр  эмч нар  яаралтай арга хэмжээ авч, эмчилгээ хийсний дүнд 24 хүүхдээс бусад нь эмнэлэгээс гарсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 24 хүүхдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай байсан юм.  Өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирч бүгд эмнэлэгээс гарсан байна.  

Хордлогын эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийг сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтдаа аваад байгаа юм байна.

МХЕГ-ын хордлого юуны улмаас гарсан болохыг тогтоохоор дээж авч шинжилгээнд өгөөд байгаа бөгөөд шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа