5 настай Э.Одмаа Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнээс “мөнгөн медаль” хүртлээ
2014/09/04
Наймдугаар сарын 23-29-ны хооронд Тайвань улсад зохион байгуулагдсан Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд монгол улсаа төлөөлөн 5 настай Э.Одмаа оролцжээ.
Тэрбээр Азийн 17 орны хүүхдүүдтэй өрсөлдөж мөнгөн медалийн эзэн болсон юм. Ирэх 11 дүгээр сард Бразилд зохион байгуулагдах Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.
Өнгөрсөн тэмцээнд Э.Одмаа охин "таван" насны ангилалд өрсөлдөх ёстой байсан ч оролцогчдын тоо хүрээгүй гэх шалтгаанаар 5-7 настнуудтай өрсөлджээ.
Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг Арабын Имират улсын тамирчин, хүрэл медалийг Казахстан улсын оролцогчид тус тус хүртжээ. Өөрийнхөө насны ангилалд өрсөлдсөн бол бяцхан охин алтан медаль хүртэх ч боломжтой байсан аж.
Зочин · 2014/10/03
ymar mundag ohin be tom bolood delhiin abarga boloh ym bna
Зочин · 2014/09/07
SAIN BNA. URAGSHAA