Аавын найз нь оролдоод байх юм
2014/09/04
Сайн байцгаана уу. Би яг яахаа мэдэхгүй нээх сонин байдалд орчихлоо.
Яасан гэхээр аавын найз нь намайг оролдоод эхэллээ. Намайг жоохон байхаас л манайхаар орж гардаг байсан юм. Эхнэртэй, 3 хүүхэдтэй болчихоод 5 жилийн өмнө салсан одоо 46 настай хүн. Надаас 26 насаар ах, би өөрөө 20 настай. Намайг айлын ганц болохоор аав ээж хоёр намайг ганцаараа гэрт хонохоосоо айна гээд хэзээ ч ганцааранг маань гэрт хонуулж байгаагүй. Тэгээд өнгөрсөн амралтын 2 өдөр аав ээж 2 Бээжин явах болоод аав найзыгаа оройдоо манайхаар орж гараарай гэж хэлсэн юм билээ.
Тэгсэн нөгөө ах чинь хагас сайнд манай гэрт ирчихээд 2уулаа ингээд хамт амьдардаг бол сайханаа нтр гэж хэлэнгүүтээ үнсэхээр нь гайхсан ч нэг их юм бодоогүй. Бүтэн сайнд ирчихээд хамт унтах уу ч гэж байх шиг. Тэгээд өдөр бүр смс бичээд хаана байгаан, юу хийж байгаан гээд шалгаагаад байдаг болчихлоо.
Өмнө нь ерөөсөө ингэдэггүй байсан хүн гэнэт ингээд байхаар чинь оролдож байга гэсэн үг мөн биз дээ. Аавын сайн байж ингэхээр нь дургүй хүрээд байх юм. аавд хэлэх гэхээр санаа зовоод, нуугаад байхаар энэ муу юм даварчих гээд яахаа мэдэггүй ээ. Яах ёстой вэ ийм тохиолдолд?