Гурван хүн буудан хороосон хэргийг шүүхэд шилжүүллээ
2014/09/04
2014 оны 1 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 17-31 насны 3 хүнийг буудаж алсан онц ноцтой хэрэг гарсан билээ.
Уг хэргийг Улаан-Уул сумын харъяат О.Энхбат гэгч 21 настай залуу үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд О.Энхбат нь уг хэргийг үйлдэхдээ ашигласан Дробинк маркийн 2 амтай шувуу агнах зориулалттай бууг иргэн Ү-гийн гэрээс бусдыг алах зорилгоор бусдыг алах зорилгоор хэрэг үйлдэхээс 2 хоногийн өмнө бусадтай бүлэглэн хулгайлсан байна. Мөн уг хэрэгт яллагдагчаар татагдсан О.Энхбат нь хэрэг гарахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сард хохирогч Н-ийг эхнэртэйгээ хардлаа гэж маргалдан Чех Карбин маркийн буугаар 3 удаа хий буудаж айлган танхайрч байжээ.
Буудуулж нас барсан хохирогчдын хувьд 17-31 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан бөгөөд тэдгээр хүмүүсийг О.Энхбат нь бага насны 2 хүүхдийнх нь дэргэд 3 удаа буудаж санаатай алсан байна. О.Энхбатын бусдын эд хөрөнгийг хулгайлсан, зэвсэг хэрэглэн танхайрсан, 3 хүнийг санаатай алсан үйлдэлд нь орлогч прокурор Ч.Бямбажаргал 2014.08.29-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шижлүүлсэн байна.
Зочин · 2014/09/06
3 ХҮНИЙГ ЗҮГЭЭР Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ БУУДЧИХЛАА ГЭЖ ҮҮ?ЭНЭ НӨХӨР СЭТГЭЦ ЗҮГЭЭР ҮҮ?ӨӨРИЙГ НЬ ТАМЛАН ЗОВООЖ ШИЙТГЭВЭЛ ЯМАР ВЭ?ЖИШЭЭЛБЭЛ ЧАМАЙГ ОДОО ЦААЗААР АВЛАА ГЭЭД ӨМДӨНД НЬ ӨТГӨН ШИНГЭНИЙГ НЬ ЗЭРЭГ ГАРГАХ МЭТЭЭР,САНАЛАА ӨГӨӨРЭЙ,
3hyn ah · 2014/09/05