Халагдсан хурандаа нарын цолыг хураан авчээ
2014/09/05
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав тус газрын даргаар томилогдсoныхоо маргааш нь тушаал гарган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд нарыг дутагдал гаргасан гэх шалтгаанаар халсан билээ.
Тэгвэл ажлаас халсан нь тушаалын зөвхөн үндсэн шийтгэл байжээ. Харин халах тушаалийн нэмэлт шийтгэл нь хурандаа нарын цолыг хураан авах байсан бөгөөд ажлаас халахтай нь зэрэгцэн тэдний цолыг хураан авсан байна.
Ингэснээр цагдаагийн хурандаа нар ямар ч цолгүй энгийн иргэн болж байгаа юм. Энэ нь хэргийг мөрдөн шалгаж байгаа АТГ, ТЕГ-ын мөрдөн байцаагч нарт ажил үүргээ гүйцэтгэж байхад нь дөхөм болж байгааг үгүйсгэх аргагүй.
Цагдаагийн ерөнхий газрын бүрэлдэхүүнийг тэргүүлж байгаад халагдсан экс удирдлагуудын цолны нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж зэрэг нь тэглэгдэж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тэд цагдаагийн байгууллагад дахин орвол ахмад цолоос буюу бүхнийг “тэг”-ээс эхэлнэ гэсэн үг юм. Тэгэхээр ажлаас халагдсан хурандаа нар гэх хэллэг тэдэнд “зохихгүй” болж байна.
Харин Зохион байгуулалттай гэми хэрэгтэй тэмцэх газрын дарга асан Х.Доржсүрэнгийн цолыг хураан авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүний цолыг хураан аваагүй гэх яриа байгаа. Учир нь Х.Доржсүрэн Монголын нөлөө бүхий хүнтэй ураг төрлийн холбоотой бөгөөд үүнийхээ ачаар цолоо хураалгаагүй гэх шуум байна.
Юутай ч нийгмийг айдас, цочролд автуулаад байсан цагдаагийн экс дарга нар цолоо хураалгаж, жирийн “хар хүн” боллоо. Одоо харин буруутай үйл ажиллагаа явуулсан эсэхийг АТГ, ТЕГ нь хурдан тогтоож, буруутай бол хариуцлагыг хүлээлгэж, буруугүй бол цагаатгахыг харах л үлдлээ.
А.Баярмаа
Зочин · 2014/09/07
Жинхэнэ мэргэжсэн , цагдаагийн тогоонд насаараа чанагдсан хашир туршлагатай ийм хунийг ЦЕГ даргаар томилсон нь энэ Засгийн газрын ганц зев томилолт боллоо . Баатаржав танд баяр хургье. Генерал болоход бух зуйлээрээ болзолыг хангасан гэж бодож бн. Насаараа ажилласан байтугай цэргийн алба ч хааж узээгуй хэдхэн жил ажиллаад генерал болсон хун цеенгуй бдаг шуу дэ.
Зочин · 2014/09/07
Цагдаагаас ****************** нездууд цагдаагаар шалгуулах хэрэг хийхээрээ асуудлыг хэтэрхий хундруулдэг болохыг ЦЕГ дарга та анхааралдаа авч шударга шуурхай хандаж байхыг нийт бие бурэлдхуундээ анхааруулж егне уу.
Зочин · 2014/09/07
Буруу зүйл хийсэн бол тэр хурандаа нар шийтгэлээ, хариуц********** хүлээх л хэрэгтэй.Баатаржав даргад баяр хүргэж ажлын амжилт хүсье.Цагдаа, цагдаагаа шүүнэ гэж юу байдаг юм? гэсэн хардалт, сэрдэлтийг багасгахад энэ шийдвэр зохих хариугаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Баатаржав даргад бас дахин баярлалаа. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг та дахин байгуулж эрх нь зөрчигдсөн иргэдээ хамгаалж ажиллаарай.
Зочин · 2014/09/07
Буруу зүйл хийсэн бол тэр хурандаа нар шийтгэлээ, хариуц********** хүлээх л хэрэгтэй.Баатаржав даргад баяр хүргэж ажлын амжилт хүсье.Цагдаа, цагдаагаа шүүнэ гэж юу байдаг юм? гэсэн хардалт, сэрдэлтийг багасгахад энэ шийдвэр зохих хариугаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Баатаржав даргад бас дахин баярлалаа. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг та дахин байгуулж эрх нь зөрчигдсөн иргэдээ хамгаалж ажиллаарай.
Зочин · 2014/09/07
hyniig heterhii hohirooj baigaa yum bish yy Temyyjin gedeg ih is sanadag muuhai hyn bololtoi
purev · 2014/09/07
Хайран ху******с улс торчдийн золиос болждээ. Гэхдээ цол хураасан гэдэг нь худлаа шум байна
Зочин · 2014/09/06
Tcagdaagiin hurandaa nar jinhene horchid baidag ym daa
сонин л юм · 2014/09/06
уул нь нэг зөрчилд давхардуулж шийтгэл оногдуулж болдоггүй шиг санагдах юм.ажлаас нь халаад цолыг нь хураагаад тэгээд гэмт хэрэгтэн болгох гэж бга юм бх даа.коммунизм санаанд орж бх чинь
Зочин · 2014/09/06
ЕРӨӨСӨӨ ЦАГДААГҮЙ БОЛЦГООВОЛ ЯМАР ВЭ?БОДООД ҮЗДЭЭ,САЙН МУУ ХЭЛҮҮЛЭЭД ЯВДАГ ЦАГДАА АХ НАРАА ХАР ХҮН БОЛГОЦГООЁО,
Зочин · 2014/09/06
mash zuv alham boljee tur ugch chadsan shigee hariutslagaguibhunees butsaaj huraaj avdag bh ystoi er n ih hurliin gishuudiig ch bas erguulen tatdag sistemd hurdan oroh n zuv shuu
Зочин · 2014/09/06
uur herguud tarisan ch bh magadlaltai shlgah heregtei
Зочин · 2014/09/06
Xoxi ni muusain toroos xoljigsod