"Эрүүл өрх" аяны нээлт боллоо
2014/02/19
“Эрүүл өрх” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ”-ний нээлтийн үйл ажиллагаанд ард иргэдийн төлөөлөл болж 5-р багийн иргэн Төмөрбаатарын гэр бүл уриалга дэвшүүллээ.
Нээлтийн арга хэмжээнд 6 өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн төвийн багуудын төлөөлөл болсон 5427 гаруй иргэд оролцлоо. Аяны үйл ажиллагааг нээж эрүүл мэндийн газрын дарга Ю.Ёндон үг хэлэв. Мөн Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, ИТХ-ын дарга Д.Ширмэн, Баянхонгор сумын засаг дарга Ж.Төмөрбаатар, тус сумын ИТХ-ын дарга И.Долгормаа нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын морин хуурч н.Отгонбаяр, дуучин н.Самданжигмэд нар ая дуугаа өргөж, “Эрүүл өрх” аяныг санаачлан зохион байгуулж буйд талархал дэвшүүллээ.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар
Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс