Эргэж нийлэх нь сайхан байгаач ажлаа орхиж чадахгүй нь
2014/09/06
Би та бүгдээс нэг зүйл асууя. Нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Бид 2 хүүхэдтэй. Миний араас гүйсээр би дасаж дурлана гэгчээр юм болж болж бид үерхэж эхэлсэн. Нэлээд хэдэн жил үерхэж байгаад хүүхэдтэй болж хуримаа хийсэн. Гэтэл хуримааа хийснээс хойш удалгүй салсан. Бараг үерхсэн хугацаа маань олон жил хурим хийгээд бараг ойн дээрээ салсан гэхэд болно. Намайг тэр ажил хийлгэх дургүй. харин өөрөө тийм ч их мөнгө олдоггүй юм. Тэгсэн хэрнээ намайг гэртээ хүүхдээ харж бай гээд байдгаас нь би зөрүүдэлдэг. Яах гэж би аав, ээжийгээ зовоон байж сургуулиа төгссөн байж таарах уу, энэ л мэргэжлээрээ амжилтанд хүрээд цойлдоггүй юм аа гэхэд ядаж хөлсөө дуслуулж хөдөлмөрсөн мөнгөөрөө өөртөө болоод хүүхэддээ ар гэрийнхэндээ ганц хоёр зүйл авч өгөх тэр сайхан мэдрэмжийг авах гоё шүү дээ. Нэг их биш ч жоохон зүйл өгөхөд аав ээжминь баярладаг улс уу даа. Харин ажилгүй үед би орлогоггүй болж нөхрийн цалинг 3биедээ хүргэх гэж бөөн асуудал болдог. Тэгээд л гэртээ байхаар бухимдаж хэрүүл өдөж өөрийнхөө хүссэн зүйлийг хийж авч чадахгүй байгаадаа дургүй хүрч нэг л өдөр бид 2 салах дээрээ тулж хоёр тийш болсон. Салаад 2 жил болох гэж байна. Одоо харин нөхөр маань эргэж нийлье гэх юм. Даанч ахиад л намайг ажлаас минь гаргана гэх нь надад аймшигтай санагдаж байна. Энэ хугацаанд түүнийг санаж, хүүхдээ элэг бүтэн байлгаж чадахгүй байгаадаа өөрийгөө зөндөө зүхсэн. Харин эргээд нийлэх гэхээр заавал би гэрийн мухар сахина энэ нь таалагдахгүй юм. Яаж ч хэлж яриад нэмэргүй байна аа. Одоо хийж байгаа ажлаасаа гарвал миний каррер дууслаа л гэсэн үг. Ахиж энэ сайхан ажлын амжилт цаашаа үргэлжлэхгүй байх. Би яавал дээр вэ?
Зочин · 2014/09/11
ажлаасаа гараад нийлсэн ч ахиад л сална
Зочин · 2014/09/08
emegtei hvn ediin zasgaaraa erchvvdiin haraat hezeech baij bolohgvi ted nar chini saihan yrichihaad daraa n ted nar chini geriin bool met vzdeg ym tegeed ch booljson booljsoo irgej idne gej baihgvi shvv
Зочин · 2014/09/08
ажлаасаа л гарч болохгүй. Хагарсан ******зан эргэж эвлэдэггүй гэсэн үгийг санаарай. ажлаал хий бүсгүйминь амжилт...
Зочин · 2014/09/08
ажлаа хий бүсгүй амжилт хүсье
Зочин · 2014/09/08
ta no-toi ajil hiideg uu ?
Зочин · 2014/09/08
nohor chin jinhen erguu mal bn. hairtai bol ajiliin hiilgeed hamtdaa yariltsaad l yawna bizdee ajilaas n gargan geed erguu gar we Busgui chi uhaantai yumaa zow bodoltoi yum AMJILT
kkkkk · 2014/09/08
ajilaa hii ooriigoo bod
Зочин · 2014/09/07
chamaig busadtai harddag l hun bna da. tiimees ajil hiilgehgui geriin muhar sahiulah gej bgam. Hardalt ihedbel ayultai. Niigmiin haritsaanaas ch tasalj medne. gert tsoijildog bolno, zoddog ch bolno. Ene zah zeeliin niigemd bolj ugbul ajiltaigaa l baih ni deer. teriigee sain oilguulaad ajlaa hiisen ni deer.
Зочин · 2014/09/07
Duugai ajilaa hii naadah chin chamaig hundelj hairladaggui yum bna hervee chamd uneheer hairtai yum bol chinii husel sonirholiig oilgoj demjih bsan harin nuhur chin chamaig zuvhun boolchloh zorilgotoi yum bna
Зочин · 2014/09/07
Erguuteed blgui nohoriinhoo ugend or ain.chinii amjiltabd hurne gej yu bdagiin ajil c***al u amidral c***al u.emegtei hun eej huniihee uuregiig guitsegtgej chadahgui bjgad nohortoo haygdaad ehnertei hunii nuuts amrag esvel hen negnii hergluur bolj l amidrana shd adag suuld ni gants bie gozon tolgoi uldevdee.
Зочин · 2014/09/07
ajlaa hii,yamarch ued emegtei hun bie daasan l baih estoi gej boddog .Herwee nohor chin uneheer chamtai butsaj suuhiig husch bgaa bol chamaig ajlaa hiihiig chin huleen zuwshuuuh l estoi .
Зочин · 2014/09/07
ajlaa hiisen ni deer dee,niilie l gj bodj bga bol ajliig chini huleen zovshoorh yost