Тостой хурц шөлийг мөстэй хольж идэх

- Орчин үеийн шинжлэх ухаанаар дөрвөлжин хөлдөөсөн мөсийг шөл, жигнэсэн мах гэх хоолон дотроо хийснээр өөх шатаах үйлчилгээтэй гэж үздэг байна.

Зажил,зажил ахин зажлах

-Удаан хазаж, анхааралтай зажилснаар та хурдан цадаж бага идэх хүсэл төрдөг.

Улаан өнгөтэй, хэмжээ жижиг тавгаар хоолоо идэх

-Улаан өнгө нь аюулын дохио өгдөг өнгө  учир бага идэхэд  нөөлөөлдөг байна.

Хэрвээ та хатуу дэглэм барихийг хүсэхгүй байвал долоо хоногтоо хоёр удаа  650 кал,  50гр нүүрс ус харин уураг хэмжээ хамаарахгүй идвэл зохистой. Үлдсэн таван өдөр нь 2000 калорос хэтрүүлэлгүй идээрэй. Илүү их жин хаяхыг хүсвэл 1500 калорыг өдөрт идэхэд хангалттай.

Хоолны хэмжээний дөрөвний нэг нь ногоо байх ёстойг анзаараарай. Хоолны 25 хувь нь ногоо байваас та бусад хэн нэгнээс 350 калори бага идэж байгаа гэсэн үг юм.

Цууны хүчлээр хоолоо багахан амтлах нь өлсгөлөнг хурдан дарж цатгалан мэт мэдрэмж түрүүлдэг.

Зөв хооллолтын гол хүнс нь: далайн хоол, өндөгний цагаан, өндөр уурагтай ёогурт, ногоон өнгөтэй хүнсний ногоо.

Өндөг нь зөв хооллолтын үндсэн хоол болдог. Өглөөний цайндаа та өндөг хэргэлснээр хэрэглэдэггүй хүмүүсээс илүү их жин хасна.

Хундага, хундага, хундааг. Тиймээ энэ үнэн. Tequila уухад ашигладаг давс, лайм нь таны жинг хасахад нөлөөлнө.

Нүүрс хүчлээр баяжуулсан ус уух нь таны ходоодыг дүүргэж цатгалан мэдрэмж төрүүлнэ. 30 минут тутамд ус бага багаар амсах төдийд уух нь сайн.

Хоол хүнснийхээ хажуугаар хар чавга, бөөрөлзгөнө, самар идэхэд хангалттай. Гэхдээ хэмжээгийн тохируулна идэх нь зөв. Самар өдөрт 100грамм.

 

Зөвлөгөөг бэлтгэсэн: Б.Мөнгөлжин