Хэдхэн хоногийн өмнө ноён ногооны ханш буурч, төгрөг чангарч эхэллээ хэмээн баяртай мэдээ дуулгаж байсан бол эл байдал олон хоног үргэлжилсэнгүй ээ. 

Долларын ханш сүүлийн өдрүүдэд буцаад өсчихлөө. Өнөөдрийн байдлаар монголбанкны зарласан ханш 1836.72 төгрөг, арилжааны банкуудад нэг.ам доллар авах нь 1829-1833 төгрөг, харин  зарах ханш нь 1846-1850 төгрөг байна.  Тэгвэл юанийн ханш 301 төгрөгт хүрлээ.  Өнгөрсөн сард доллар100 төгрөгөөр буурсан бол есдүгээр сар гарсан үгүй юу буцаад 50 гаруй төгрөгөөр нэмэгдчих нь тэр.

1900 төгрөг хүрч галзуурч байсан долларын бууралтын шалтгааныг олон янзаар тайлбарласан. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 208 сая ам.доллар болсон аж.  Өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 дахин, 2012 оны мөн үеэс 6.9 дахин тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Гадаад худалдааны алдагдал ингэж огцом буурсан нь валютын эрэлтийг бууруулах нэг суурь хүчин зүйл болсон гэж эдийн засагчид тайлбарлаж байна. 

Валютын ханшид шууд нөлөөлдөг нэг зүйл бол импорт, экспорт. Энэ оны эхний долоон сарын байдлаар экспорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Харин импорт 15 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, доллараар авдаг нь багасч, доллар олдог нь ихэссэн гэсэн үг. Гадаад юалвтын ханш суларсан шалтгааныг эдийн засагчид ийнхүү тайлбарлаж байв. 

Тэгвэл яагаад буцаад өсөөд ирэв гэдгийг Монгол банк 7 хоногийн өмнөөс валютын интервенц хийсэн даруйд долларын ханш 100 төгрөгөөр буурсан гэдэг. Гэтэл энэ сарын 2-ноос гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй юм. Энэ нь гадаад валютын ханшийн зөрүү нь дээрээс хөрөнгө босгодог гэх яриа ч чих дэлсэх боллоо. 

Нөгөөтэйгүүр монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал долларыг 1700 төгрөгт барина гэж сэм ам гарсан. Тэрхүү үгээр нь болж уул нь буурсаар 1700 руу нэлээд давхисан. Гэтэл нэгэн эрх мэдэлт бүхийн эрхэм долларыг 1800 төгрөгт барин хэмээн хэлснээр удалгүй өсчихлөө гэж хардалт ч үүсээд байна. Ямартай ч энд бүгдээс харахад Ерөнхий сайдын нэгэнтээ хэлсэн үг үнэн болж таарав уу гэлтэй. Түүний хэлсэн үгийг эргэн сануулбал, ам. долларын ханшийг хөөргөх нэг хэсэг нөхөд байна хэмээсэн. Долларын ханшийг өсгөөд байгаа нөхдийг ч олон нийтэд танилцуулан зарлана гээд байсан ч өнөөг хүртэл ам нээгээгүй. 

Түүнчлэн гадаад юалютын ханш сулраад ирсэн хэдэн өдрүүдэд "ногоон"-оор мөнгө угаагчид ихэд бухимдалт орж шатчихлаа. Хурдан үнийг нь өсгөх юмсан гэж хэсэг нөхөд "ченж" нар байсан юм. 

 

Х.Даваа