Энэ худалч хүүхнийг яах уу?
2014/09/08
Би амьдралдаа алдаж, онож явсан нэгэн залуу байна. Одоо 30 гарч яваа. Нэг жилийн өмнө нэг эмэгтэйтэй танилцаад уулзаж учирдаг боллоо. Эхэндээ ч их таалагдаж хоол, үзвэр энэ тэр гээд л сайхан зугаалдаг байлаа. Тэгээд мөнгөгүй үедээ ч санаа зовоод уулзахгүй байдаг байв. Өнөөх чинь нэг өдөр залгаснаа нэг кино үзмээр байна гэхээр нь би орой ажил амжвал үзье гэж хэлчихээд байж байтал удалгүй би амжихгүй нээ ажил ихтэй болчихлоо гэхээр нь тоолгүй би ч мөнгө муутай байгаа юм чинь гээд орхисон юм. Гэтэл нэг өдөр түүнийг өөрийн найзуудтайгаа танилцуулах болоод шоудлаа тэр үед утас нь байнга дуугаараад л ажлаас ярьж байна гарч яриад ирье гээд гарч орсооор л байсааар бид тарав. Харин хэдэн өдрийн дараа манай найзтай нэг залуутай бүүр тэврэлдэж үнгэлдээд явж байгаад халз таарсан байгаа юм. Мань хүн ч би буруу харсан байх гэж бодсон гэдгээ саяхан надад хэлсэн. Тэгээд ер нь хэлж ярьж байгаагаар нь бол ёооё бүүр тэнгэрийн амьтан эрчүүд араас нь гүйгээд байдаг гэнэээ. Чамтай албан ёсны эхнэр нөхөр болоогүй байхад чи намайг хардлаа энэ тэр гэж хэрүүл үүсгэнэ. Тэгээд залгаад яг одоо ир тийм тийм юм аваад гэнэ. Энийг нь яаж байгаа юм гэж асуухаар чи намайг эрхлүүлэх ёстой гэж хариулна. Уулзах байж байгаад амжихгүй болоод чадахгүй нь гэж хэлэхээр чамаар дутахгүй гээд баахан хараал уурсгаж байгаад утсаа шидчихнэ. Нэг өдөр ажил дээр нь яваад очсон чинь ажлынхаа гадаа нэг залуутай сандал дээр суучихсан их дотно харагдсан. Тэгээд би яваад очсон чинь өөдөөс сонин юм яриад би бүүр гайхаад тэгээд дараа нь чи намайг түрүүн юу гэсэн бэ гэсэн чинь аан энэ хүнтэй хамт ажил ярьж байсан юм би гэр бүлийн байдлаа нуух хэрэгтэй гэж тэнэгтсэн. Тэгэхээр л худлаа намайг хуураад байх шиг. Та нар юу гэж бодож байна.