“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон Э.Уянга "UBS" телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ. Түүний хувьд 10 жилийн ширээнээс кино урлагт хөл тавин “Миний муу аав”, "Кино шиг амьдрал", "Зоорь" зэрэг бүтээлд туслах болон гол дүрийг бүтээсэн. МУИС-ийг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Багаасаа сэтгүүлзүйн салбарт хүчин зүтгэсэн тэрбээр “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч хийж байсан удаатай. Сэтгүүлчийн ажлаа орхигдуулахгүй дэлгэцийн бүтээлд хүч сорьдог түүний хайртай залуугаар "UBS" телевизийн хөтлөгч Чойжилсүрэн тодорсон юм. 

Хосууд хамтдаа сурахыг зорилго болгон гадагшаа явсан байгаа билээ. Өнөөдөр Э.Уянгын төрсөн өдөр тохиож байгаа гэнэ. Түүний хайрт Чойжоо "Намайг хайрлаж, намайг уучилж, надад аз жаргал бэлэглэж, хааяа бас намайг гомдоодог, гэнэн хонгор, сахилгагүй, сайхан сэтгэлтэй, ухаалаг, хөөрхөн, насан туршид надтай байх, амьдарлын минь утга учир болсон хайр минь чамдаа ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ! Миний хайрын хүссэн бүхэн нь биелж аз жаргалаар дүүрэн байгаасай. Хамгийн сайхан бүхнийг хүсье хайрдаа. Хайртай. Үнсье!" хэмээн инстаграм хуудаснаа нийтэлж төрсөн өдрийн мэндчилгээг илгээв. Төрсөн өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс Э.Уянгадаа хүргье.

Д.Ана