Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-ын жинд хүч үзсэн МУГТ Г.Мандахнаран нар дэлхийн аваргын хүрэл медалийг хүртлээ.

Мөн 97 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн ОУХМ Д.Хүдэрбулга наймдугаар байрт шалгарсан юм. Ингэснээр манай эрэгтэй баг тамирчид ДАШТ-ний зургаадугаар байр шалгарч, дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. 


Б.БӨРТЭ