МИАТ-ын болон төрийн өмчтэй холбоотой хэд хэдэн гэмт хэрэгт холбогдоод байгаа  Д.Сугарыг сүүлийн үед хуулийн байгууллагынхан шалгаж байгаа билээ.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн болохоор түүнийг  гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно гэсэн хуультай болохоор Үндсэн хуулийн цэц түүнийг цээжээрээ хамгаалж байгаа.  

Д.Сугар төрийн албанд ажилладаг хэрнээ  тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Япон улсад тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай амьдардаг, оффшор данснаасаа дөрвөн зуун мянган ам.долларын гүйлгээ хийсэн, хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн гэдэг нь өнөөдрийн байдлаар тодорхой болоод байгаа билээ. 2008, 2009, 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ удаа дараа худлаа мэдүүлсэн түүнд  хуулийн дагуу хариуцлага тооцохоор  АТГ-ынхан Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүлээд ямар ч хариу авч чадаагүй байгаа юм.  Тиймээс  эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн ч Үндсэн хуулийн цэц хэмжээлшгүй Д.Сугарын цалинг гурван сарын хугацаанд 30 хувиар бууруулах арга хэмжээ авсан нэр зүүгээд таг чиг болсон.

Цэцэн үг цээжинд нь хэзээд бэлэн байдаг,  хэг ёог гэсэн яриатай Д.Сугар хэд хэдэн удаа “Би шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдсэн ч нэг ч удаа шалгуулаагүй.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэдгээрээ бамбай хийсээр иргэний зориг гаргаж чадахүй,  шалгуулахгүй байгаа. Үүнийг нь харсан хүмүүс Д.Сугар  уснаас хуурай гарч, хулганы нүхээр ч багтах айхтар нэгэн. Хугацаа хожиж уснаас хуурай гарах бэлтгэлээ хийж байгаа юм хэмээн тайлбарлаж байна. АН, МАН-ыг засаг барьж байх үед хувь хувьсгалын аргаар тохиролцоо хийж чаддаг энэ эрхэм олон асуудал, “но”-той.

Нөгөө талаас Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс  Д.Сугарт өртэй гэх. Өрөө өгч чадахгүй нөхдүүд цайруулах зорилгоор  ийнхүү хамгаалаад байгаа ч гэх яриа байна.

Монгол улсад шалгагдаж байгаа цагаан захтнуудын хэргийн дийлэнхид нь Д.Сугар холбогдоод байгаа.  Олон нийтэд сайн муугаараа ингэж дуудуулж байхаар Д.Сугар та иргэний зориг гаргаад шалгуул!!! Хангалттай л “новширлоо” ш дээ...

Э.Мөнгөн