Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчид хандан монгол бичгээр захидал илгээлээ
2014/09/10
"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Т.Төмөрбаатар нар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээсэн байна. Захидалыг Монгол бичгээр бичсэн байсан бөгөөд бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд
Гомдол хүсэлт өргөн мэдүүлэх нь
Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдал, гэмт хандлагыг няцаан гарцгүй байдалд аргагүй хамгаалалт хийн таслан зогсоосон.
Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан хилс гүжирдэн ял тулгасан нь бид шоронд хоригдож байна. Энэ тухай танд олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг та тогтоон болгооно уу.
Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн, Монгол улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх хамгаалан өмгөөлж, Монгол улсын нэрийн өмнөөс улс үндэсний эрх ашиг, хүн төрлөхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид харамсаж байна.
Эрхэм Ерөнхийлөгчөө
Бидэнд байгуулсан гавьяа үгүй
Бидэнд үйлдсэн гэм буруу үгүй
Монгол хүн бүрд заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв. Гутаах, бадархахын алин болохыг мэргэн /мөргөн/оюундаа болгоон соёрхоно уу?
Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй Ц.Мөнхбаяр, Т.Төмөрбаатар
Зочин · 2014/09/11
ЭНЭ БОЛ УНЭХЭЭР ХЭЛМЭГДУУЛЭЛТ ЭХ ОРНЫХОО БУРЭН БУТЭН БДЛЫН ТОЛООЛ ТЭМЦСЭН. ЭНЭ ХУМУУС ДААНЧ ДЭМЖИХ АРД ТУМЭН БХГУЙ БОЛХООР УЛС ОРНОО ХУДАЛДАХ ГЭЖ БГАА ОЛИГИАРХУУД ИЙМ ЮМ ХИЙСЭН ХЭЗЭЭ НЭГ УДУР ОВОР МОНГОЛ ШИГ ТУВДУУД ШИГ БОЛОХВИЙ Л ГЭЖ АИЖ БА. ЯГ УНЭНДЭЭ КОНПЮТЕРЫН ЦААНААС Л АЙМААР ЭХ ОРОНЧИД УСГЭЭР ОРИЛЖ ХАШИГАЧАХААС ООР ЮУЧ ХИЙЖ ЧАДАХГУЙ БГАА БИЗДЭЭ ЭНЭ ХУЗУУГУЙ ТОЛГОЙ. ХОСРИЙ ТОЛГОЙ ХОЕР БУГДИЙГ ХУЖААНАРТ ЗАРЧААД БАЯРЫН ХОЙНООС АМЕРИКД ОЧИЖ АМЬДАРНА
зочин · 2014/09/11
Ерөнхийлөгч яахав. ШҮҮХ засаглал гэж хэнч халдаж болдоггүй хууль хэрэгжүүлэх үүрэгтэй том газар бий шүү дээ. Хуулийг УИХ гаргаад өгчихнө. Гаргасан хуулийг нь шүүхийн байгууллага мөрдөнө, хэрэгжүүлэхэд анхаардаг газар нь байгаа байлгүй дээ. Энэ Мөнхбаяр гэж бас явдалтай нөхөрөө. Буу, ************ агсчихсан энэ тэр нь яаж болох вэ дээ. Хариуцлага хүлээсэн нэг хөдөлгөөн нь ингэж ******лахаар нөгөө сайн дурын санаач**********араа цохиж яваа иргэд нь нэг цэргийн ангиас 120 мм-ийн үхэр буу олж авчихаад, буудах гээд энэ ордны хавьд түрчихсэн явж байвал яахав. ер нь ийм явдал болохыг хэн байг гэхэв. Үгүй одоо 12-13-дугаар зууны үед бол энэ нөхдүүдийн толгой бөндгөс болно биз дээ. Бодвол хууль үйлчлээд энэ хүмүүс буруутай нь тогтоогдоод байгаа юм бишүү. Эрх биш хууль нь зөв шийдсэн байлгүй дээ. Эсвэл хуулиа гууль болгоцгоох юм уу.??