Ерөнхийлөгч В.В.Путин, Си Зиньпин нартай уулзана
2014/09/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзах юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.