Х.Баттулга Ц.Элбэгдоржтой өрсөлдөнө
2013/05/06
Ерөнхийлөгч ухаан алдаж, Сайд нарын II эмнэлэг хүргэгдсэн гэнэ. Гэхдээ энэ мэдээллийг АН-ынхан ихэд нууцалж байгаа тухай Төрийн ордноор жиргэв.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй ардчиллынхан салхинд гарч, баярын хундага тулгасан юм байх.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэр дэвшихээр болсон нь эрх баригчдын инээдийг хүргэж, оргилуун дарс яаран задлахад хүргэсэн бололтой. Гэтэл тэр өдөр халуун байсныг хэлэх үү, дээр нь баярласандаа байж ядсан зүрх нь зуу татсаны улмаас "дэлсэлж", ухаан алдахад хүргэсэн байж болзошгүй талаар учир мэдэх хүмүүс хуучилж байгаа юм.
Юутай ч төрийн гурван өндөрлөг хамтдаа амралтын өдрийг өнгөрүүлсэн нь үнэн байж. Н.Алтанхуяг цахим хуудсан дээрээ "УИХ-ын даргын хамт нефть боловсруулах үйлдвэр, нүүрснээс бензин, дизель гаргах үйлдвэрийн ажлын явцыг сонслоо. Урагшилж байна" хэмээн бичсэн нь энэ бүхнийг гэрчлэх биз.
Гэхдээ өнөөдөр чухал өдөр. АН-ын ҮЗХ-ны хурал болж, нэр дэвшигчээ албан ёсоор тодруулна. Урьдчилсан байдлаар өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллана гэсэн улиг болсон хариулт Ц.Оюундарийн амнаас гарсаар байгаа. Гэхдээ ардчилсан зарчмаар энэ нэр хэнээр ч солигдож мэдэх нигууртай.
Ямартаа л Эбэ хуралд оролцогчдын олонхийн саналыг авч дөнгөх үү гэх басамжилсан асуулт фракцийнхны дунд аялж байна. Үнэн хэрэгтээ Цахиагийн хүүд намынхан нь тун дургүй. Ам нээх бүртээ муулж, уран үгнээс цаашгүй гэж шүүмжилдэг. Гэсэн ч энэ тухайгаа нүүрэн дээр нь хэлж чаддаггүй.
Намын даргаасаа эхлээд дэмий л үйлдлээрээ сөрөх гэж яддаг. Харин энэ удаагийн ҮЗХ-ны хурал нэлээд өвөрмөц болох шинжтэй гэж улс төр сонирхогчид таамаглаж байна. Учир нь Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх сонирхолтой цөөнгүй эрхэм энэ намд байгаагаас болж фракциудын дунд халуухан яриа өрнөх хандлагатай байгаа аж.
Өчигдөр орой бүх тохироо хийгдэж, фракциудаа хайрцаглачихаагүй л бол сонирхолтой үйл явдал халуухан өрнөнө. Албан тушаалын амттай болгоныг нь атгандаа оруулж байдаг "Алтан гадас"-ынхныг МоАХ-ынхан шүүмжилж, үзэлцэхээ өнгөрсөн долоон хоногийн чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн.
Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэх эрхмүүд ч энэ намд олон бий гэнэ. Харин Н.Алтанхуяг хотын дарга Э.Бат-Үүлийг сойчих санаатай битүүхэн хор найруулж яваа. Өнгөн дээрээ Эбэ гэж байгаа ч өнгийгөөд харвал өөр хүний нэрийг өвөртөлчихсөн гишүүддээ "сурталчилж" байгаа дуулдсан.
Иймээс Цахиагийн хүүд эхлээд ҮЗХ-ны гишүүдээ хайрцаглах үг хэрэгтэй. Тэгж байж тэр санасандаа хүрэхэд нэг алхам ойртоно. Гэхдээ дахин нэр дэвшинэ гэж хөөрцөглөх өнөөгийн Ерөнхийлөгчийг буруутгах аргагүй. Үе үеийн Ерөнхийлөгч нар ганц удаа нэр дэвшээд ханаж байсан удаагүй түүхтэй юм хойно.
П.Очирбат, Н.Багабанди нарын хувьд аз таарч дахин сонгогдсон бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр азгүйтсэн юм. Хэрэв шатлалаар явдаг гэвэл Ц.Элбэгдоржийг азгүйтэл угтаж байж мэдэх л юм. Уг нь мань хүний тухайд дахин сонгогдохын тулд хүчтэй өрсөлдөгчөө намначихсан.
Дээр нь МАН-аас Б.Бат-Эрдэнийг их сунгаанд сойхоор болсон нь инээдийг нь хүргэж, өглөөний хөнгөн зууш шиг санагдаж буй. Иймээс сонгуулийн үр дүн түүний хувьд аль хэдийнэ гарчихсан. Ялагч нь тэр өөрөө. Ямартаа л одоо нүдээ бүтэн нээж, улсаа бүхлээр нь харж эхэлсэн гэнэ лээ.
Энэ тухай нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ онцолж байсан. Тэгэхээр дахин сонгогдвол нэг хэсгийг нь биш нэлээд хүрээг хамарсан олон ажлыг хийх бололтой юм билээ. Тэгэхээр түүнд саналаа өгөх эсэхээ сайтар тунгаах хэрэгтэй болох биз.
Харин Х.Баттулгын хувьд намын дарга болж Засгийн тамгыг атгахыг хүсэмжилж байсан нэгэн. Харамсалтай нь Н.Алтанхуяг түүнд боломж гаргадаггүй. Биеэ, гэрээ зассан бизнесмэнд шинэчлэлийн Засгийн газрын тамгыг атгуулчихвал нүдээ олно гэж олон хүн дүгнэдэг.
УИХ-ын сонгуулийн өмнөх ҮЗХ-ны хурлын үеэр Х.Баттулга намын даргаа шүүмжилж, сонгогчдоос олон Like цуглуулж билээ. Харамсалтай нь, ҮЗХ "Алтан гадас"-ынхнаар дүүрэн тул дэмжлэг авч чадаагүй. Тэгээд ч сонгуулийн өмнө намын даргаа өөрчлөөд яах вэ гэсэн асуудлыг ярьж тохиролцсон гэлцдэг.
Ингэж Н.Алтанхуяг суудалдаа үлдэж, Ерөнхий сайд болсон юм. Нэгэнт Х.Баттулгад намын дарга болоогүй тул Төрийн тэргүүнд өрсөлдөөд үзэхэд яагаад болохгүй гэж фракцийнхан нь үзсэн бололтой. Иймээс мань хүнийг түлхүүрдэж, танхимаас нэрийг нь дэвшүүлэхээр болсон тухай шуугиж байна.
Гэхдээ "Алтан гадас"-ынхан Э.Бат-Үүлийг зүтгүүлэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Уг нь Р.Гончигдоржийг нэр дэвшүүлж магадгүй гэж байсан ч УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн тул жагсаалтаас хасагдсан гэж тодотгож болно. Иймээс ҮЗХ-ны өнөөдрийн хурлын гол сэдэв Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дунд өрнөх бололтой.
Л.Нинж
Эх сурвалж:
Зочин · 2013/05/07
uuriihhuu uzel bodliig site shig yumaaraa shuud tulgachih bololtoimaa.
Зочин · 2013/05/07
Нинж гуай та монголын ард түмний өмнөөс ганцаараа Элбэгдоржийг сонгооч Зөөлөн боорцог гэх шиг Чи ард түмний өмнөөс ярьдаг хэн вэ Муу долдой минь худлаа ч****чигч Тийм шударга юм бол Хятад Баярцогтоо ш****гаач бас тэр Алтанхуягийн 17 тэрбумын т****аар дуугараач Элбэгху гуай Өөр намын хүн ийм асууд**** гарсан бол яаж сүржигнэж цагдаа шүүх болж байгаа бол АН-ын гишүүн Өмнөговийн Засаг Бадраагийн захирамжаар Элбэгдоржид өгсөн 7,5 саяын үнэтэй АЛТАН АЯГА-ны тухай наад уран ******өө шиг донгодогч Элбэгдоржоос асуугаач Нинж гуай Битгий ард түмний төлөөлж ярьж бичиж бай Бид сонголтоо өөрсдөө хийх болно