Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкентад үргэлжилж байна.  Өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болсон бөгөөд  75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө  Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.


Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Өөрөөр хэлбэл Монголын эмэгтэйчүүдийн энэ тэмцээнээс хүртэж буй хоёр дахь медалийг эх орондоо авчирч байгаа юм.

Э.Мөнгөн