“Богд Тижан Чогбрүл ринбучэ” Амарбаясгалант хийдэд морилно
2014/09/11
Өчигдөр АСА циркт сүсэгтэн олон болоод лам хуврагууд хуран чуулж, бурханы шашны номлол, сургаалийг даган баясч сэтгэл юугаа баясгаж, ажил амьдралаа даатган XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд “Богд Тижан Чогбрүл ринбучэ”-ийн номлол, сургааль, хайр ивээл багтлаа. Тэрбээр шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг чуулсан олонд айлдсан бөгөөд лам хувраг, сүсэгтэн олны хүсэлтээр энэ сарын 12-нд буюу өнөөдөр АСА циркт 13:00 цагаас дахин бурханы шашны номлол, сургаалаа айлдахаар болжээ.
“Богд Тижан Чогбрүл ринбучэ”-ий өнөөдөр номлол, сургаалаа айлдаж, лам хувраг болоод сүсэгтэн олонтой учирчаад маргааш Булган аймагт морилж энэ сарын 14-ний өдөр Шалси сахиусны даган соёрхол хайрлаж, Шантидэва гэгээний хувилгаан, Мэргэдийн эрхэт Дандар аграмбын хойд дүрийг ширээнд залах ёслолыг үйлдэнэ. Тэрбээр 15-ий өдөр Амарбаясгалант хийдэд морилж Богд Ринбучэд Бат оршил өргөж, Хамба Номун Хаан Агваанхайдавын 3-р хойд дүрийг ширээнд залах ёслолыг үйлдэх нээ. Тэрбээр “Богд Тижан Чогбрүл ринбучэ”-ийн урд дүр болох ёнзин Тижан Богд нь XIV Далай ламын бурханы шашны эрдэм боловсрол, номын увдисыг зааж хайрласан хоёр ёнзин багшийн нэг бөгөөд төгс баясгалант шарын шашны их эзэн хэмээн алдаршсан хувилгаан богд лам ажээ.
Сүсэгтэн олон бид бүхэн шашин амьтаны тусын тухайд морилон ирж буй “Богд ринбучэ”-н зохиол үйлсэд даган баясч, лагшин өлмий бат орших болтугай хэмээн залбиръя.
Монгол орноо бурханы шашны ариун сургаал түгэн дэлгэрч, хүмүүн зон амар амгалан байх болтугай.
Zochin · 2014/11/22
Muusain shugdenguud