Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр  Б/54 тоот тушаал гаргаж  Ж.Ганбаатарыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилжээ.   Ж.Ганбаатар нь 

 

 

-       Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч,

-       Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч,

-       Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,

-       Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,

-       Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст тасгийн дарга,

-       ЦЕГ-ын Хуулийн тасгийн дарга,

-       ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга,

-       Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга,

-       Цагдаагийн ерөнхий газрын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргааар ажиллаж байсан бөгөөд Цагдаагийн дээд сургууль, МУИС, АНУ-ын Колорадогийн Их сургууль, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Академийг төгссөн ажээ. 

А.Баярмаа