Өвөрхангай аймагт тарваган тахал гарчээ
2014/09/11
Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахал гарч, нэг хүн өвчилсөн байна.Тарваган тахалаар өвчилсөн хүн нь Сант сумын төвийн тав дугаар багийн иргэн бөгөөд 15 настай эрэгтэй хүүхэд ажээ.
2014.09.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тул дээж авч ЗӨСҮТ-д шинжлүүлэхэд 2014.09.10-ны өдрийн хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014.09.11-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар Сант сумын нутагт зургаан хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, сумын Засаг даргын 2014.09.10-ны өдрийн А/66 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тус тус тогтоосон байна.
А.Баярмаа
Зочин · 2014/09/12
Яанааа аймаар юмааааа