ШШГЕГ-аас өр төлбөргүй тодорхойлолтыг үнэгүй олгоно
2014/09/11
Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын нэгдсэн “Нээлттэй өдөрлөг” маргааш Чингисийн талбайд 09:00-17:00 цагт болно. Тус өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй эсэх тодорхойлолт, архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй гарган өгч, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, гэм хорын хохирлын төлбөр барагдуулалт, хоригдогчдын хуулиар хориглоогүй эрх, ажлын байрны сул орон тооны мэдээллүүдийг тус тус өгч үйлчилнэ. Түүнчлэн хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээл, барилгын материалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдах юм байна.
Зочин · 2016/01/27
тодорхойлолт хаанаас авдаг юм бол
Зочин · 2016/01/27
ШШГЕГ- ын тоболхойлолт хаанаас авах вэ
Зочин · 2014/09/12
Mash zuw bn