Prius-ийн жолоочийн эрхийг 2 жилээр хасчихаад Benz, Lexus-ийн жолоочийг яаж ч чадахгүй байгаа нь шударга явдал уу?
2014/09/12
Өчигдөр замын цагдаагийн газраас ногоон байгууламж дээр машинаа тавьсан “4506 УНУ” улсын дугаартай Prius машины жолоочийн эрхийг хоёр жилээр хасч байгаагаа бичлэг хийн олон нийтэд сүрийг үзүүлэв. Бас сүйтгэсэн ногоон байгууламжаа сэргээх үүргийг давхар өгөв. Мэдээж энэ бол зөв үйлдэл л дээ. Нөгөө ногоон байгууламж сүйтгэсэн эр “ахынхаа машиныг гуйж унасан. Зогсоол хайгаад хоёр бүтэн тойроод, яараад тавьчихсан. Намар цаг учраас ногоо гандаж байгаа гэж бодоод л машинаа тавьчихсан” гээд буруугаа хүлээв. Ингээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хоёр жилээд хусуулчихаад арилж өгөв. Хууль хүн болгонд ингэж шударга ханддаг бол сайхан л байна. Даанч тийм биш гэдгийг зарим хүмүүс олон нийт үзүүлэв.
Prius машины жолооч 2 жилээр эрхээ хасуулав
Учир нь өөр тансаг зэрэглэлийн машинууд ногоон байгууламж байтугай хайс дэлбэ дайраад машинаа байрлуулчихсан зурагуудыг залуус ил болгов. Тэдгээр нь тансаг зэрэглэлийн машинууд. Эзэд нь “шинэ үеийн баячууд, мөнгөтэй айлын хүүхдүүд учраас Замын цагдаагийнхан яаж ч чадахгүй байна” гэсэн шүүмжлэл өргөн хүрээг хамрав.
Хайс, хашлага дайраад машинаа зогсоосон "G Class"-ын жолоочид ямар хариуцлага тооцсонгүй
Тухайлбал “0053 УБД” гэсэн улсын дугаартай G Class хайс дэлбэ дайраад машинаа зогсоочихсон байна. Бас “4445 УНА” улсын дугаартай LEXUS 470 машинаа бас л ногоон байгууламж дээр байрлуулжээ. Эдгээрийг зарим хүмүүс олон нийтэд ил болгож байна. Харин олон нийт “Prius-ийн ядарсан жолоочийг болохоор хоёр жил жолоо барих эрхийг нь хаслаа”, “гэвч эдгээр тансаг зэрглэлийн машины жолоочийн эрхийг бол хасч чадахгүй байгаа биз манай хуулийн байгууллагын үнэн нүүр царай”, “Замын цагдаа нараа шударга бай л даа”, “Та нарыг асуудалд аль хир шударга хандахыг ард түмэн харж байгаа” гэх мэтээр байр сууриа илэрхийлцгээлээ. Нэгэнт олны өмнө үйлдэл дээр нь ил болгсосон асуудалд замын цагдаа нар арга хэмжээ авахгүй бол ард түмний дунд нэр хүндээ алдаж дуусахаар боллоо.
Prius-ийн жолоочийг буруу харуулж байгаад олон түмэнд дуу хоолойг нь сонсгосон шиг G class, Lexus-ийн эздийг ч гэсэн дуудаж авчраад бичлэг хийж ард түмэнд харуулахгүй бол замын цагдаа нарын рейтинг л навс унахаар байна. Тиймээс энэ асуудалд аль хир шударга хандахыг харнаа гэсэн иргэдийн тоо улам л нэмэгдэх боллоо.
Иймэрхүү асуудалд төрийн байгууллагынхан шударга хандахгүй бол ард түмэн “шударга ёс тэгш эрх хаана байна вэ?”, “хуулийн өмнө ард түмэн тэгш эрх эдэлнэ гэдэг худлаа”, “ядарсаных нь эрхийг хасаад задарсаныг нь зүгээр орхивол замын жагдаагийнхаан та нарын тавьсан шаардлагыг ард түмэн цаашид биелүүлэхгүй” гэх мэт олон янзаар шаардлагаа нэмэгдүүлэх боллоо. Харин замын цагдаа нар энэ асуудалд хэрхэн хандах нь үнэн сонин байна?
Зочин · 2014/09/15
adilhan l xasahgyi bol shudarga bish
Зочин · 2014/09/14
za yahav de. jinhene ezdiig ne chadahgui bol hudlaa huniig buruu haruulj bgad yariulchih l da.
Зочин · 2014/09/14
Энэ чинь тэгээд ариун явдал уу, ариун явдал уу (Монгол киноны хэсгээс) Баатаржав даргаа эрх тэгш шударга л байцгаая л даа.
Зочин · 2014/09/14
yaasnig ni daraa harah l uldlee
Зочин · 2014/09/13
Iim syl doroi tor myy hyy ni myy da derelhuu gej tegej bgaad tevcheer dyysaj boslogo garah vi de
Зочин · 2014/09/13
ЭНЭ МУУСААНУУДЫН МОНГОТЭЙ БАЯЧУУДАД ЯАЖ УЙЛЧИЛДЭГ ЯАЖ ХАРЬЦАДАГ,ЖИРИЙН АРД ИРЭГДЭД ЯАЖ УИЛЧИЛДЭГ ЯАЖ ХАРЬЦАДАГИЙН ЖИШЭЭ Л ЭНЭ ШУУДЭЭ. ПИ...ДААНУУД БАЯЧУУДЫГ ИНГЭЖ ЧАДАХГУЭ АРЧААГУЙ ЛАЛРУУДШДЭЭ ГОЛОГ БОЛДЫН. МАНЬ МЭТДЭЭЭ ТОМОООО ТОМММ.
зочин · 2014/09/13
ямар арга хэмжээ авсанаа мэдээлэхийг нь харъя