Б.Буянжаргал аятайхан биетэй бүсгүйчүүдийг магтан дууллаа
2014/09/12
“Санахгүй л гэсиймаа” хэмээх бүтэлгүй хайрын дуугаараа анх олны танил болж байсан дуучин Б.Буянжаргал сүүлийн үед бүтэлтэй хайрын болон бүсгүйчүүдийг магтан дуулах болсон. “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуугаа сонсогч, үзэгчдэд хүргээд удаагүй тэрбээр “Аятайхан биетэй дамшиг” дуу гаргасан байна.
“Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны хэлдэг “Аятайхан биетэй дамшиг” үгийг дуу болгосон уран бүтээлчид бол О.Эрдэнээ, Д.Хаянхярваа нар юм. Яруу найрагч Д.Хаянхярваа:
Цүү хаяж тогломоор Аятайхан биетэй дамшиг вэ
Сүй тавьж ханилмаар амраг ялдам дагина вэ
Сүү ивлэх энгэртээ бүүвэй аялах болов уу даа
Суу алдар нь түгсэн сураг холын бүсгүй вэ хэмээн бүсгүйчүүдийг магтсан бөгөөд үүнийг нь дуучин Б.Буянжаргал донжийг нь тааруулан дуулсан байна. Уг уран бүтээл тун удахгүй клиптэй болох ажээ. Залуучуудын дунд “Аятайхан биетэй дамшиг” гэх хэллэгийг бий болгож чадсан “Аятайхан биетэй дамшиг” уран бүтээлийг хүргэж байна.
Зочин · 2014/09/13
ih goy duu bolson bn,amjilt husey buyanjargalaa