Сайн байцгаана  уу бүсгүйчүүдээ. Та нартаа зөвлөх, бас асуух зүйл гараад л бичиж сууна.

Сайн аав ээжийн буянаар би гэж хүн өндөр боловсрол эзэмшиж, дуртай ажлаа хийж, хайртай хүнтэйгээ суусан. Нөхөр бид хоёр  бүүр 10 жилээсээ үерхсэн болохоор  манай аав ээж хоёр нөхрийг  хүргэн гэж биш өөрийн  хүү шиг л үзэж машин тэрэг, боловсрол, ажилд нь анхаардаг.

Хэдийгээр мөнгө төгрөг, ахуй амьдралд дутагдах зүйлгүй ч гэсэн нөхөр бид 2 өөрсдийгөө алхам тутамдаа хөгжүүлдэг.  Жишээ нь би тогооч, үсчин гоо сайхны дамжаанд сууж удирдлагын академид сурсан. Нөхөр ч гэсэн ингэж сурч байгаа.  

Би ажил ихтэй ч гэсэн оройтсон ч гэсэн нөхөртөө хоол цайг нь хийж өгч, нэг ч өдөр хиртэй эсвэл уранхай хувцастай явуулж үзээгүй. Би бусад эмэгтэйчүүд шиг хардаад байдаггүй. Хамтдаа инээж хөгжилдөж, болзоонд гарч, романтик санаа гаргаж ер нь бүхий л санаачлагыг гартаа авч сайн эхнэр байхыг хичээдэг. 

Нөхөр бид 2 маргасан ч гэсэн хэн буруутай нь буулт хийдэг. Тэгтэл сүүлийн үед маргалдсан ч эвлэрэхгүй унтаад өгдөг болсон.  Дандаа буруу харж унтана.  Хэрүүл байнга өдөөд байдаг болчихлоо. Ярилцаад үзье гэсэн ч хэрүүл болчих гээд байхаар нь чимээгүй болсон.

Романтик санаа гаргасан ч болзоонд урьсан ч гэсэн завгүй ээ, ажилтай л гээд бухимдаад байх боллоо.  7 хоногт 2-3 удаа уудаг болсон.  

Тэгсэн өчигдөр байхгүйд нь гэрт нэг жоохон охин ирсэн.  Би танай нөхөртэй явалддаг. Энэ зураг хөрөг нь байна гээд утаснаасаа үзүүлсэн. Одоо жирэмсэн. Би хүүхдээ гаргамаар байна. намайг зай болоод сал гэх юм.

Би юу ч хэлээгүй тэр охинтой ярилцаж, тайвшируулчихаад л гаргасан.  Нөхөртэйгээ энэ талаар ярилцах гэсэн өчигдөр ирээгүй болохоор  чадаагүй.  Өнөөдөр ирэхээр нь ярилцаад салах уу? Эсвэл жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг нь болж байгаа юм болов уу?  

Яах вэ?