Дуучин Б.Амархүү шинэчлэгдсэн “UB Palace” -т үзэгчдээ урьж байна
2014/09/14
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Монгол улсын Соёлын тэргүүн, дуучин Б.Амархүү энэ сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ.
Тэрбээр Улаан-Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах "ОД" нь гийж өнөөгийн бидний дууг нь сонсох дуртай авьяаслаг уран бүтээлч болсон.
Эх орондоо амьдран буй хугацандаа “Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллаж, хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн. Тэрбээр хэдхэн сарын өмнө болсон төрсөн өдрөө тохиолдуулан "Birthday VIP live concert"-оо "Central tower"-т орших "Sky lounge"-д дотны найзууд болон үнэнч сонсогчидоо урин "Аnar’s band" хэмээх амьд хөгжмийн хамтлагтай хамтран бут авсан тоглолтыг хүргэсэн юм.
Тэгвэл энэ удаад илүү олон фэнүүдтэйгээ 2 үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөн энэ сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд тоглолтоо хийхээр болжээ.
Энэ дашрамд дуулгахад, түмэн олны тоглолт үздэг төв ордон болох "UB Palace" бүрэн засвар хийгдэж, үзэгчдэд тоглолт уран бүтээлээ тав тухтай үзэх боломжыг олгож байгаа бөгөөд Дуучин Б.Амархүүгийн тоглолт шинэчлэгдсэн "UB Palace"-т болж буй рок попынхны хамгийн анхны тоглолт болж байгаа ажээ. Ийнхүү тав тухтай тохилог орчинд хамтдаа хоёр үдэш бут авахыг урьж байна.