Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Шинэ үе" продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг дөрөвхөн хоногийн дараа нээх гэж байна. 

Энэ удаагийн тоглолтоо айл гэрийн өрхийн тэргүүн болсон ханагар сайхан эрчүүд, халамжит хань, сайн аав гээд өөртөө бүхий л сайхан эр хүний шинжийг цогцлоосон эрчүүддээ зориулжээ.

"Жинхэнэ Жентельмен" гэртээ байдаг инээдмийн шоу тоглолтонд МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо, МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх буюу Аси нар оролцох бөгөөд "Шинэ үе" продакш бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм.

Тайз дэлгэцийг хослуулсан инээдмийн шоу тоглолт нь Есдүгээр сарын 19-нд өдөр бүр 19 цагаас Соёлын төв өргөөнөө болох тул үзэгч түмнээ урьж байна. 

Х.Даваа