Г.Сарангэрэлийн давж заалдах шатны шүүх эхлэх гэж байна
2014/09/15
Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд буюу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Г.Сарангэрэлийн өргөдлийн дагуу давж заалдах шатны шүүх хурал хуучнаар Нийслэлийн шүүхийн байранд өнөөдөр яг одоо эхлэх гэж байна.
Давж заалдах шатны шүүхэд уг хэрэгт Г.Сарангэрэлтэй хамт шалгагдаж байсан Б.Халиун гэгч хандсан юм. Харин Г.Сарангэрэлтэй хамт баривчлагдсан Х.Гэрэл ялаа хүлээн зөвшөөрч, хандаагүй юм. Х.Гэрэлийг Г.Сарангэрэлийн өмгөөлөгч нар Эрүүгийн цагдаагийн ажилтны захиалгаар энэхүү хэргийг зохион байгуулалттайгаар эхлүүлсэн хэмээн хардаж байгаа юм.
Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/09/16
Төрийн сайд, төрийн эсрэг бүлэглэн боссон хурандаа нарын золиос. Манай хууль, хүчний байгууллагуудад анхаарах зүйл олон байна.