Эхнэрээ уурхайн нүхэнд булсан байжээ
2014/09/15
Сэжигтэн Б.Бат-Өлзийгийн гэр
Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн цооногоос өнгөрсөн пүрэв гаригт 19 настай С-ийн цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлахаар Налайх дүүрэгт очсон юм. Налайх дүүрэгт гарсан онц ноцтой хэргийн талаар иргэд янз бүрээр ярих аж. “Талийгаач эмэгтэйг нөхөр нь хөнөөчихөөд нүхэнд булчихсан байна. 2011 онд уурхайн нүхэнд 40 гаруй насын эрэгтэйн амийн хөнөөгөөд булчихсан байсан. Тэр хүнийг хөнөөсөн хэрэгтэн одоо болтол олдоогүй байгаа” гэх мэт зүйлсийг ярьж байлаа. Налайх дүүргийн зүүн урд хэсэгт орших уурхай руу явлаа. Уурхайн ажилчид ажлаа эхэлсэн байв. Нам гүмхэн байсан нүүрсний уурхайнууд хөл хөдөлгөөнд оржээ. Залуус уурхайн цооногийн шороог цэвэрлэх, нуранги болохоор сэргийлж тулгуур мод хийж байлаа. Хүмүүсээс сурагласаар хэргийн газарт очив. Налайх дахь нүүрсний уурхайн захиргаа байсан байрны балгасаас зүүн урагш зүгт, хүний хөлөөс нэлээд зайдуу байх 4-5 метрийн гүн нүхнээс талийгаачийн цогцос олджээ. Талийгаач эмэгтэйн цогцос гарч ирсэн нүхнээс хэдэн жилийн өмнө нүүрс гарах эсэхийг турших зорилгоор ухаж, нүхэлж байсан бололтой харагдав. Нүхний хажууд хоёр том овоолсон шороо байх ажээ. Хэргийн газар Налайхын урд хэсгийн уурхайнуудад хүрэх замаас ердөө 30 хүрэхгүй метрийн цаана байх ажээ. Тэр хавиар явж байсан хүмүүсийн хэлж буйгаар цагдаа нар “Портер” маркийн ачааны машинаар нүүрс зөөдөг залууг гавлаад ирчихсэн байсан. Тэгээд нүх болгоныг шагайж үзэж байгаад нэг нүхэн дээр өдөржин болсон. Тэндээс эмэгтэй хүний цогцос олдсон юм байна лээ” гэх мэдээллийг өгөв.
“Хоолойг нь боочихсон чинь ухаан алдаад дахиж сэргээгүй”
Ингээд албаны эх сурвалжаас хэргийн талаарх мэдээллийг авсан юм. Өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн цэргийн хэлтэст ажилладаг Э гэх иргэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр “Манай охин гэрээсээ гараад ор сураггүй алга болчихлоо. Хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар холбогдоод хотоос автобусанд суугаад гарч байна. Удахгүй очно гэж хэлсэн байсан. Гэтэл тэр шөнөдөө ирж хоносонгүй. Найзуудаас нь асууж үзсэн бүгд мэдэхгүй гэж байна. Өмнө нь хэл өгөлгүй гадуур огт хонож байгаагүй” гэх утга бүхий өргөдөл өгсөн байжээ. Иргэн Э-ээс ирсэн өргөдлийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн алга болсон 19 настай С-ийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Гэвч огт сураг ажиг гарахгүй байсан гэнэ. Мөн эмэгтэйн ар гэрийнхэн “Өмнө нь Б.Бат-Өлзий гэх залуутай хамтарч амьдарч байсан юм. Тэр залуу утсаар ярьж “Чамайг ална” гэж байнга дарамталдаг байсан. Түүнийг шалгаад өгөөч” гэх хүсэлт тавьсан байна. Ингээд Налайх дүүргийн IV хороонд оршин суух 22 настай Б.Бат-Өлзийг шалгаж эхэлжээ. Тэрбээр цагдаа нарт “Би огт мэдэхгүй. Уулзахгүй болоод удаж байна. Та нар тэр хүнийг яахаараа надаас асуугаад байгаа юм” гэх мэтээр уурлаж уцаарлаж байсан гэнэ. Ингээд 19 настай С ор сураггүй алга болоод дөрөв хонох үед цагдаа нар хамгийн сүүлд гар утсаараа хэнтэй холбогдсон болохыг мэдэж авчээ. Талийгаач эмэгтэй хамгийн сүүлд гар утсаараа хамтран амьдарч байсан Б.Бат-Өлзийтэй утсаар ярьсан нь тогтоогджээ. Үүнээс хэргийн сэжүүр тайлагдаж Б.Бат-Өлзий хамтран амьдарч байсан эхнэрээ хоолойг нь боож хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нартай хамт эмэгтэйн цогцос байгаа газрыг өөрөө зааж өгсөн аж. Хэргийн газарт очиход олон жилийн өмнө нүүрс гаргахаар ухаж байсан нүхэнд талийгаач эмэгтэйн цогцсыг хийсэн байжээ. Мөн нүхний амсар хэсгийг шороогоор эргүүлэн булсан байсан гэнэ. Б.Бат-Өлзий хэргийн талаар “С энэ сарын 7-ны өдөр Улаанбаатараас Налайх дахь гэр рүүгээ очихоор ирж байсан. Бид хоёр уулзахаар тохиролцсон. Түүнийг “Баян налайх” автобусны буудалд буухад нь машинтайгаа тоссон. Тэгээд дэлгүүрт хамт орж зайрмаг, бохь, бэлгэвч зэргийг худалдаж аваад гарсан. Тэндээсээ Нефтийн хашааны хажуу талын толгой дээр очоод ярилцсан. Тэгсэн С “Дахиж надтай уулзах хэрэггүй. Налайх дүүрэгт цагдаагийн хэлтэст ажилладаг найз залуутай болсон. Миний амьдралд дахиж битгий гай болоорой” гэх хэлэхээр нь уур хүрээд хоолойг нь боочихсон. Тухайн үед хоолойг нь чанга боосон уу сул боосон уу гэдгийг санахгүй байна. Нэг мэдсэн С ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд эргээд сэргээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад урагшаа нүүрсний уурхай руу давхиад нүхэнд хийгээд орхичихсон” гэж мэдүүлжээ.
эхнэрээ зодсон хэргээр 1,7 жилийн тэнсэн харгалзахялаар шийтгүүлж байжээ
Талийгаач С болон н.Бат-Өлзий нар өмнө нь хамтран амьдарч байсан бөгөөд нэг хүүхэдтэй юм байна. Гэхдээ н.Бат-Өлзий нь талийгаачийг байнга хардаж, зодож, дарамталдаг байсан аж. Ар гэрийнхэн нь “Залуу хүмүүст ойлголцохгүй зүйл гараа л биз. Хүүхэд нь төрчихсөн юм чинь засрах байх. Архи уухаа больж, ажил төрөл хийх байх” гэж нэлээд хугацаанд харсан ч байдал хэвээр үргэлжилсээр байсан төдийгүй улам хэрцгий болсоор байжээ. Н.Бат-Өлзий удаа дараа талийгаачийн биед нь хүнд гэмтэл учруулж, маш харгис, хэрцгийгээр зодож, гэмтээсэн учир С-ийн ар гэрийнхэн Налайх дүүргийн шүүхэд хандаж байжээ. Шүүх н.Бат-Өлзийн гэм буруутайг тогтоож анх удаа гэмт хэрэг үйлдсэн гээд 1,7 жилийн тэнсэн харгалзах ял оноож байжээ. Хүүхдийг нь талийгаач эмэгтэйн аав, ээж өсгөдөг юм байна. Гэсэн ч н.Бат-Өлзий нь С-ээс салж өгөхгүй зууралдаж, уулзахыг байнга шаарддаг байсан аж. Талийгаач эмэгтэйн үхлийн талаарх шүүх эмнэлэгийн урьдчилсан дүгнэлт гарчээ. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр талийгаач эмэгтэй боолгуулж амь насаа алдаагүй. Харин осгож амиа алдсан байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Шинжээч нарын гаргасан дүгнэлтээс үзэхэд талийгаач эмэгтэйг Б.Бат-Өлзий амьдаар нь нүхэнд булж орхижээ.
талийгаачийг энэ нүхэнд булсан байжээ
“Тэр хэрцгий амьтан хаана хаяснаа эрт хэлсэн бол амийг нь аварч чадах ч байсан юм бил ҮҮ”
Талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахад “Бид үнэхээр харамсаж байна, гомдолтой байна. Талийгаачийг хайж эхлэхэд л тэр хэрцгий амьтан тэнд аваачиж хаяснаа хэлчихсэн бол бид амийг нь аварч чадах байсан ч юм бил үү. Хичнээн удаан тэр хар нүхэнд тарчилж, аврал эрж, уйлсан бол хөөрхий. Талийгаачийг зүгээр нэг хоолойг нь боочихоод тэнд орхиогүй л байх. Хэрвээ хөл, гар нь чөлөөтэй хөдөлж болж байсан бол тэр нүхэнд зүгээр хэвтэж байгаад үхэх хүн биш. Тийм болохоор хууль, хяналтын байгууллагынхан энэ хэргийн үнэн мөнийг олж, тэр харгис амьтанд ялын дээд хэмжээ өгөөсэй гэж хүсэж байна. Бид эцсээ хүртэл гомдолтой” гэсэн юм.
Э.Хүрэлбаатар
Зочин · 2014/09/17
зэрлэг монгол эрчүүд энд тэнд хүүхэд хийгээд л ямарч хариуцлага байхгүй
Зочин · 2014/09/17
Orchin ued suud utasiig ehelj ***lgaad setgel zuin daramt uzuulehed hergee erthen huleeh baisan.hairan ohin.
Зочин · 2014/09/17
энэ мэтийн ******ийн ********нуудыг ажил хийлгэж байгаад шууд цаазлах хэрэгтэй байна, бид нар энэ ******ийг татварын мөнгөөрөө тэжээмээргүй байна
Зочин · 2014/09/17
Ene niigemd muu medeeg yasan hurdan tugeej bnaa tgd tsagdaagiin gemt hergiin ilruulj bga arguudiig bichih ym daraa daraagiin aluurchid yug tolovloj bgaag yaaj medeh bilee tsagdaa ni ch tsagdaa hamag ymaa toochij bdag ene niigemiig emchildeg emch buyu soeliin yam ni tv nevtruulegees ehleed kino sited hyanalt tawimaar bna dandaa huchirhiilel surtalchilj bna zaluu ger bul salj bn arhidalt ******dalt herees heterle jishee ni 1000bayrtai yvbal miss bolno bayn bolno od bolno ged oilgoltiig bainga gazar awhuulj bna ene ni baharhal bolchihlo ger buliin huulia changatgaj ger bul uimuulsen bolon oroltso****diig hunii erh zorchison huuhdiin erh zorchison gd yaltai bolgoe
Зочин · 2014/09/17
Ene niigemd muu medeeg yasan hurdan tugeej bnaa tgd tsagdaagiin gemt hergiin ilruulj bga arguudiig bichih ym daraa daraagiin aluurchid yug tolovloj bgaag yaaj medeh bilee tsagdaa ni ch tsagdaa hamag ymaa toochij bdag ene niigemiig emchildeg emch buyu soeliin yam ni tv nevtruulegees ehleed kino sited hyanalt tawimaar bna dandaa huchirhiilel surtalchilj bna zaluu ger bul salj bn arhidalt ******dalt herees heterle jishee ni 1000bayrtai yvbal miss bolno bayn bolno od bolno ged oilgoltiig bainga gazar awhuulj bna ene ni baharhal bolchihlo ger buliin huulia changatgaj ger bul uimuulsen bolon oroltso****diig hunii erh zorchison huuhdiin erh zorchison gd yaltai bolgoe
Зочин · 2014/09/16
Edlbeg gej neg iim hun mongol huniig mongloor ni *****j duusgah huuli garglaadaa harrad bhd ene huuli garsnaas hoish aimar hertsgii gemt hereg ihsej bna
Зочин · 2014/09/16
heleh ug alga shuud al
Зочин · 2014/09/16
heleh ug alga shuud al
Зочин · 2014/09/16
Элбэгдорж МОНГОЛ хүнийг МОНГОЛООР нь алуулах хятад төлөвлөгөөг дэмжиж цэвэрхэн нэр өгсөөн. Хятад бодлогоЦААЗГҮЙ ОРОН аймаар байна уу
Зочин · 2014/09/16
ERGEED TSAAZIIN YALTAI BOLOH HEREGTEI MUUSAIN IIMERHVV HERTSGII YUMNUUDIIG TSAAZLAH HEREGTEI SHTEE.22TOI ZALUU 25 JILIIN YAL L AWNA BIZ MUU HAR NOWSH. 25JIL IIMERHVV METIINYALTNUUDIIG TATWAR TULUGCH BID NAR TEJEEJ BN SHTEE. ELBEGDORJ ATSAA OILGOJ BNUU
Зочин · 2014/09/16
elbegdorj iim aluurchidiig oogshvvij tsaazgui huuli gagasnii gor ni ter aimaar yumaa
Zochid · 2014/09/16
Yamar aimar yum be,shud al
Зочин · 2014/09/16
Yanaa yamar aimar hertsgii yum bee iim hertsgiig ni medseer baij yah gej 2 uulkhanaauul****g bnaa
Зочин · 2014/09/16
Yanaa yamar aimar hertsgii yum bee iim hertsgiig ni medseer baij yah gej 2 uulkhanaauul****g bnaa
Зочин · 2014/09/16
Найзыг минь нөхөр нь уурлахаараа хоолойг нь боодог гэсэн. аймаар амьтан. бас хүн харахгүй газар хазаж ******ладаг гэнэлээ.
Зочин · 2014/09/16
zewuun araatang bur iheer tarchlaaj zowooj uhliin muugaar uhuuleh heregte iim yumnuud amid ywah erhgui bu***d surgamj blhoor olnii umnu tarchlaaj jigshuulwel l iim zerleguud joohonch gsn huulias aij medeh bh. yrial unguruud bhaar dawtagdaad bgd zewuu hurcheen
Зочин · 2014/09/16
Эр эм гэж хуваах үзлээ больж үз. Хэдий болтол хүмүүсийг хооронд нь муудалцуулах вэ. Хэрэг хийсэн хүний ухамсар нь дутуу болхоос бүх монгол эр хүн ийм авиртай биш шүү.
Зочин · 2014/09/16
Deed xemjeeg ni Elbegdorj buruu togtoocon bolohoor zerleg araatanguud davarch b.gaa ni ter dee
Зочин · 2014/09/16
элбэгдорж харгислалийг улам дэврээсэн хууль гаргаж бна!ҮхСэН АцНиЙ ?хүнлэг нийгэм !
Зочин · 2014/09/16
элбэгдорж харгислалийг улам дэврээсэн хууль гаргаж бна!ҮхСэН АцНиЙ ?хүнлэг нийгэм !
Зочин · 2014/09/16
mongol erchuud er ni iim shuu dee , khudlaa tseejee deldsen ,bayarkhsan , yu chi medekhguy baiji ongirson ,archaaguy , khir ,shiwree khankhluulsan ,****** dontson
Зочин · 2014/09/16
iim malnuudiin 2 gar,2 holiig n heltei ni tsug ogtlood, hodoo heer haychih heregtei!
Зочин · 2014/09/16
шүүх ийм хүмүүсийн толгойг илээд хөнгөн ял өгдөг юм билээ үхсэний хохь болдог юм билээ 1 битгий хэл 3 хүүхдийг нь гаргаад өгсөн хүнийг зэрлэгээр зодоод алсан байхад хэдхэн жил өгөөд л 3 хүүхдийг нь шууд асрамжид өгөөд л болоо ийм л нийгэмд бид жаргалтай нэр зүүгээд амьдардаг юм даа
Зочин · 2014/09/16
ene metchilen aimar huni amind hursen gemt herguud ih gazar avch bn da.yer huulin tsaazgui orin geh ter elbegdorj aluurchda umguuleh mwt huuli bolivol yasin be...