Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв хүүхдийн эсрэг ажиллаж байна
2014/09/15
Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтын улмаас хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгаа нь нууц биш. Тэгвэл гэр бүл цуцлалтын золиосонд бага насны нэг хүүхдийн ирээдүй бүрхэг болж байна. Харин үүнийг нь Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв өөгшүүлж байгаа тохиолдол гарлаа.
Тодруулбал Монгол улсын иргэн О.Н болон М.Х нар гэр бүл болж, 2010 оны 11-р сард хүүтэй болсон байна. Өнгөрсөн хугацаанд О.Н нь эхнэрээ байнгын бэлгийн болон сэтгэл санааны дарамтад оруулж байсан ажээ. Тодруулбал, гаж байдлаар өдөр бүр бэлгийн ажил хийхийг шаарддаг байсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй гэр бүлээсээ гадуур замбараагүй бэлгийн явдалтай байсан бөгөөд эхнэртээ бэлгийн замын халдварт өвчин халдааж байсан гэдэг. Мөн О.Н нь эр хүн сонирхдог, хүүгийнхээ бэлгэ эрхтэнг байнга шахам “оролддог” байсан болохоор эхнэр М.Х нь салах өргөдлөө шүүхийн байгууллагад хандсан ажээ.
Хэдийгээр шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн ч тэд эргээд хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүхийн байгууллагад мэдэгдсэн байгаа юм. Улмаар бага насны хүүхдийг эцэг, эхийн аль нэгнийх нь асрамжинд өгөхөөр Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвд хандаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Тэгтэл тус газрын тэргүүн П.Цэвээн, Нийгмийн ажилтан Жаргалсайхан нар хамтран дөрвөн настай хүүг “гаж донтой” аавд нь үлдээхээр болжээ. Ингэхдээ тэд эцэг нь засварын газартай, орлого нь тогтмол, байр савтай, аавтайгаа ээнэгшин дассан гэдгийг үндэслэл болгосон байх юм. Тэгтэл хүүгийн ээж эцгээс нь 2 дахин их орлоготой, өөрийн гэсэн орон байртай бөгөөд хүүгээ өөрөө асраад явчих бүрэн чадалтай нэгэн гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурьдсан байгаа юм.
Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв бага насны хүүхдийн эрхийг зөрчин, ирээдүйг нь баллаж байгаагаас өөрцгүй алхам хийн хүүхдийг аавд нь өгөх нь зүйтэй хэмээн дүгнэлт гаргасан нь хэн нэгнээс татаас авсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв эцгийнх нь гаж байдлыг бид тогтоох боломжгүй гэдгээ онцолсон байдаг. Үүнийг тогтоох боломжгүй бол шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй л баймаар... Байр сав, ашиг орлогыг нь бодвол бага насны Н.Д хүүг ээжид нь өгөхөөр үндэслэл хангалттай байгаа. Нөгөө талаас бага насны хүүхдийг ээжид нь үлдээдэг практик Монголд байдаг.
Төрсөн үрийнхээ бэлгэ эрхтэнг оролддог, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хүний дэргэд өсөх бага насны хүүхдийн ирээдүй, бэлгийн чиг хандлага гаж болох магадлал өндөр байдгыг судлаачид тогтоосон байдаг. Тэгтэл Н.Д хүүг ийм хүнд үлдээх дүгнэлт гаргасан Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн, нийгмийн ажилтан Жаргалсайхан та бүхэн эрүүл Монгол хүүхдийн ирээдүйгээр тоглож байгаа энэхүү үйлдлээ эргэн харна уу!!!
А.Баярмаа