Өнөөдөр Нийслэлийн шүүхэд  Г.Сарангэрэл болон Б.Халиун нарын гомдлыг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн билээ.  Тэгвэл шүүх хурлын  шийдвэр дөнгөж сая гарлаа. Давж заалдах шатны шүүхээс  Г.Сарангэрэл, Б.Халиун нарыг буруутай гэж үзэж анхан шатны шүүхээс авсан ялыг хэвээр нь үлдээлээ.  

Г.Сарангэрэлийн өмгөөлгч Г.Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байсан бол Ц.Баасандорж өмгөөлөгч нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж байсан юм.  

Шүүх хурал дээр Ц.Баасандорж өмгөөлөгчийн байр суурийг  прокурор мөн дэмжиж  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хэрэгтэй гэдгийг шүүх хурлын үеэр мэдэгдэж байсан юм.  

Мөн уг шүүх хурлын үеэр Г.Сарангэрэлд эрүүгийн хэрэг үүссэн болохоор шүүх хурлыг  хойшлуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч нар гаргасан ч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хүлээн аваагүй юм.  

Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор Улсын дээд шүүхэд хандахаар төлөвлөөд байгаа ажээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа