Төв аймгийн Батсүмбэрт боом гарлаа
2014/09/16
Төв аймгийн Батсүмбэр суманд иргэн Б /46 настай, эмэгтэй/-д /2014.09.03/ өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс дээж авч ХӨСҮТ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогджээ.Боом өвчин гарсантай холбоотойгоор Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн иргэн М залгиурын хэлбэрийн “Тарваган тахал” өвчин туссан талаар бид мэдээлсэн билээ. Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал, амьтан өвчлөөгүй тул 2014.09.16-ны өдрийн захирамжаар цуцалжээ.
А.Баярмаа