Хадам ээжийг яах вэ?
2014/09/16
Би бусдын л адил энгийн амьдралтай эмэгтэй. Нөхөр 2 хүүхэдтэй. Хадмындаа амьдардаг 2жил болж байна. Гэтэл хадам ээжтэйгээ ерөөсөө таарахгүй юм. Тэрийгээ мэдээд би гэж хүн чимээгүй л байдаг. Харин сүүлийн үед бүүр давараад байна. Мөнгө төгрөг олж ирэхгүй энэ тэрээ ч гэх шиг. Би жоохныгоо том болгочих санаатай уул нь ажилдаа орохгүй байгаа юм. хадмыг хараад өгчихгүй гэхээр харж өгөхгүй тэгсэн хэрнээ мөнгө мөнгө гээд л үглээд байхым. Ажилдаа орчихвол тэр мөнгийн олоод ирнэ гэдгийг мэдэж байгаа байж. Би мөнгөтэй цагтаа мөнгө өгдөг л байсан монетан ээмэг зүүлт гээд л элдэв янзын зүйлс авч өгөдөг байсан. Дэндүү юм аа нөхөртөө хэлэхээр ээжийгээ өмөөрөөд байх юм. Дэндүү мөнгөөр юмыг шийдэж болохгүй биз дээ. Хадам уул нь 50-тай гэртээ байдаг. ажил төрөл гэх татлаа түдлээ байхгүй юм чинь 2 хүүхдийг хараад өгвөл би тэр мөнгийн олоод л ирнэ. Одоо яаж харьцвал дээр вэ?