Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл Ринбучэн айлчлал өндөрлөлөө
2014/09/17
Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл Ринбучэ нь Монголын лам хувраг, сүм хийдүүд, сүсэгтэн олны заллагаар морилон ирж, Улаанбаатар хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлдлаа.
Чин Вангийн хүрээ буюу Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд тус хийд болон нутгийн олны хүсэлтээр энэ сарын 13-14-ний өдрүүдэд залран Гонбу Шалши сахиусны даган соёрхолыг хайрлаж, XIII Далай ламын Монгол багш хэмээн алдаршсан Чин Вангийн Шаддүвдандар аграмбын хойд дүрийг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чэнбий Ванчүг буюу Билгүүн, Эрдмийн Эрх баялаг хэмээх нэр соёрхжээ. XIII Далай ламын багшийн хойд дүрийг ширээнд залах ёслолд XIV Далай ламын Ёнзин багшийн хойд дүр морилон оролцсон нутгийн сүсэгтэн олны удаан жилийн хүсэл биелсэн, их бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал боллоо.
Өндөр гэгээний хийд хэмээн алдаршсан Амарбаясгалант хийдэд энэ сарын 14-16-ны өдрүүдэд морилж, хийдийн лам хуврагууд Богд Ринбучэ-д бат оршил буюу даншиг мандал өргөжээ. Тус хийдийн Түнлха буюу Дөрөвдүгээр Богдын номын их сахиус Дорж Шүгдэн бээр хувраг гэлэн Лувсанчойдогийг Дөрөвдүгээр Богдын таалалын эрхэм шавь олноо Жидорын хамба лам хэмээн алдаршсан Их хүрээний Хамба номун хан Агваанхайдүвын гуравдугаар дүрийн хувилгаанаар тодруулан айлдсан бөгөөд энэхүү хувилгааныг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чойжи Ванчүг буюу Билгүүн, Номын Эрх баялаг хэмээн нэр соёрхжээ.
Өнөөдөр Төгс Баясгалант Эмэгтэйчүүдийн хийд болон Чойжин ламын сүм музейд морилсоноор Богд ринбучэн Монгол орон дахь айлчлал өндөрлөж байгаа бөгөөд лам хувраг, сүсэгтэн олонд уламжлал ёс заншил, шашин шүтлэгээ хадгалах, эрдэм боловсрол, эв нэгдлийг хичээх нь эрхэм чухал болох тухай онцлон айлдаж, улс орондоо ихийг хийж бүтээсэн, бусдад тусласан, зөв сайн хүн байхыг дахин дахин захиж байлаа.
Богд ринбучэ-н Наймдугаар Богдын дүү Чойжин лам Лувсанхайдүвын сүмээр морилох шалтгаанаа айлдахдаа:
Энэ хийдэд Монголын төрийн болон богд нарын их сахиус болох шарын шашны их сахиус Дорж Шүгдэн залаатай байдаг. Дөрөвдүгээр Богд болон Наймдугаар Далай лам нар ах дүү бөгөөд Лхалү хэмээх түвдийн эртний сурвалжит удмын хүмүүс юм. Монгол орноо Дөрөвдүгээр богдоос эхлэн Дорж Шүгдэн сахиусны шүтлэг, тахилга их дэлгэрсэн бөгөөд дараа дараагийн богд нар болон монголын олон лам дээдэс нар энэ сахиусыг шүтэж, ном зохиол туурвиж байсан. Анх Монголын алдарт эрдэмтэн лам Зава Дамдин энэхүү сахиусны Бэүвүм буюу бүх уншлага, номыг эмхэтгэжээ. Монголын олон хийд дацангийн шүтээн байсан юм. Лхалү удмынхан эртнээс Дорж Шүгдэн сахиусыг шүтдэг бөгөөд миний бие болон урд дүрийн Тижан богдын шавь, өглөгийн эзэн тул бид нэгэн сахиустай, багш шавийн холбоотой хүмүүс билээ.
Ийнхүү XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ-н айлчлал шашин номын их хур буусан сайхан үйл явдлаар дүүрэн боллоо.
Зочин · 2014/09/20
H.H. Trijang Choktrul Rinpoches Blessing S***er Upon All Mongolia
Зочин · 2014/09/20
May All Blessings S***er All Mongolia~~
Зочин · 2014/09/18
ter xitad gej xeleed bgaa nuxur ooroo urdaas ni ochoood chi xitad geed xelchxeexh chadxgui bjiij olon yum yarix yumdaa
Зочин · 2014/09/18
Gadnii humuusiin ugeer bolson boloogui ug bichij yaridag uvug deedes tuuhee gutaasan erhem lambugai nar hunii helsen ungiig guitsed oilgodog bolooroi. Jaahan nom nom unsh, suraltsaj bolovsor.Commentern n uyeiin hiirheld avtsan communist uud shig ta nariin tarhiig hudal ****an ugaaj huurhii.
Зочин · 2014/09/18
Uuh tuuh eh ornoo medehgui humuus hudal yum setgegdel deer bichihee bolivol zugeer dee. Mongolchuudiig hyatadiin tagnuul gej doromjilj bolohgui shuu. Ene uls huulitai erh chuluutei oron. Burhanii nomondoo ***mdaj buyanaa hii lam nar min. Ta nar tuvdiin tom lam nariin hoorondiin asuudald oroltsohod denduu jaahan bna shuu. Yum meddeg bolood bichij sur.
тагнуул · 2014/09/18
hiliin albanii tagnan sudlah alba yu hiij bna da odoo romiin papiig avchirbal ymar be lal, katolik, buddha, xrist, kunz, muslam, olon ***shin morgoldoh uudelhiid hamgiin tom ursgal хрийст, лал, будда 3 л tom shuu yu n shugden be tonilooo......
Зочин · 2014/09/18
юун ྄ཞུག་དན бэ шYгдэнгийн лам нар цеехен шуу монголчуудийг хагралдуулахгуй шуу хятадуудаа наад хун чинь тевд биш хятад хун шуу дээ бее арай гэж дарагдаж байхад хятадууд юу вэ? тагнуул шуу наад лам нарт 3000 $ егеед шугийг сайн суртачил гэдэг юм шуу дэ менге дуусна лам нар 2 хуваачихаад байгаа шуу монголчуудаа сайн мэддэг хунээ шутээрэй хятад бурхан гээд байгаа сайн судал монголчууд бид чингис гэж ********ан давхиж явлаа одоо шугдэн гэж хятадуудын тагнуулууд орож ирэх шив дэ дотоод бодлог алга