Пүүжээ Сингапур яваагүй
2013/01/31
Tоп модель Д.Пүрэвсүрэнг биеэ сувилуулахаар Сингапурыг зорьжээ хэмээн загварынхан шивэр авир гэлцэж байна. Түүнийг дөрвөн филиппин асрагч хөлслөн, хоёр охиноо даатгаж орхиод, нөхрийнхөө хамт хилийн чанадад зугаалж явна хэмээх яриа олны дунд “хуурай өвсөнд ассан түймэр” шиг л тархжээ.
Гэвч уул уурхайн “Занаду Майнз” компанийн захирал Д.Ганзоригийг амьдралынхаа хоёр дахь ханиар сонгосон загвар өмсөгч бүсгүй эх орондоо байгаа гэнэ.
Тэрбээр бусдын адил сар шинийн баяртаа бэлтгэхийн зэрэгцээ загварын ертөнцөд эргэн ирснээ зарлаж, нярайлснаас хойших төрхөө нэгэн сэтгүүлийн нүүр хуудсанд анх удаа залахаар өчигдөр зураг авалтад орсон байна.