Их хэмжээний самар нэвтрүүлсэн иргэдийг зургаан жил зургаан сар хорихоор болов
2014/09/18
Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн 201201000061 дугаартай “Х.Амартүвшин, О.Эрдэнэ нар нь 2011 оны 12 дугаар сарын 03-наас 2012 оны 1 дүгээр сарын 05-ний хооронд хоёр удаагийн үйлдлээр Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон нийт 27 вагон хуш модны самрыг Замын Үүд боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт гаалийн улсын байцаагч Б.Лхагвадорж, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг, Төмөр замын удирдах газрын ажилтан Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарыг холбогдуулан шалгасан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2, 175 дугаар зүйлийн 175.3, 233 дугаар зүйлийн 233.2, 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд дээрх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч О.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, 175 дугаар зүйлийн 175.3 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Гаалийн улсын байцаагч Б.Лхагвадорж, Б.Уранчимэг , Д.Отгонбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр, Улаанбаатар Төмөр замын удирдах газрын ажилтан Б.Эрдэнэхүү ,П.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лхагвадоржид оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар , Б.Уранчимэг , Д.Отгонбилэг, Б.Эрдэнэхүү ,П.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсан байна.
Зочин · 2014/09/20
Odoo max xulduud irxeer gaaliinxan max gargaj mungu xiineee. xytdiig mongoliin maxaar xangaj diilxuu jooxon max ni xytad ruu olon jil ursj bna daa .tumuriin xuder