Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших Өвөржанчивлан рашаан ходоод гэдэс, элэг цөсний өвчинг анагаах рашаан ундардаг билээ. Харамсалтай нь "Өвөржанчивлан" рашаан сувилалаас хойш 3-хан км зайд "Тогос Чүлтэм" ХХК  цагаан тугалга олборлохоор рашааны хажууд ажлаа эхлээд байгаа.

Төрийн бус байгууллагуудын хэлж байгаагаар тухайн компани зөвшөөрөлгүй шон хатгаж, худаг гаргаж байгаа аж. “Энэ газарт ердөө 3 км урт, 30-40 метрийн өргөнтэйгөөр ухаад эхлэхээр олон жилийн түүхтэй эрүүл мэндэд нэн тустай Жанчивлангийн рашаан сүйдэж эхэлнэ. Хүний биеийг анагаах увидастай, олон зуун жилийн түүхтэй энэхүү нэн ховор рашааныг устахаас хамгаалах хэрэгтэй. Тиймээс энэ хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох хүртэл бид тэмцэх болно” гэдгийг  Босоо Хөх Монгол ТББ , ДМНН ТББ  мэдээлж байсан.  

"Тогос Чүлтэм" ХХК  төрийн тусгай хамгаалалтанд байсан газрын тусгай хамгаалалтыг “хурган дарга” нараар цуцлуулж орон нутгийн удирдлагаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар цагаан тугалга олборлох нэрээр хөндий, булаг, рашаан гол горхийг сүйтгэх гэж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй өндөр хүчдэлийн шугам татаж , худаг гаргасан байв байгааг нутгийн иргэд ярьж байна. Тиймээс  энэхүү ажиллагааг нутгийн иргэдийн хамт гэрийг нь буулгаж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна.

 

 photo uvurhnagai1_zps70a713e7.jpg

Зөвшөөрөлгүй худаг гаргасан байдал  photo uvurhnagai2_zps1667cc67.jpg

 photo uvurhnagai3_zpsee588df5.jpg  photo uvurhnagai4_zpsaefa8377.jpg photo uvurhnagai6_zpsc1228762.jpg  photo uvurhnagai7_zps31696c2d.jpg  photo uvurhnagai8_zpsf84c99e2.jpg  photo uvurhnagai_zps37e96c5b.jpg

Монгол хүн газар нутагтаа эзэн сууж, харийнханд эзэнтэй өмөөрч хамгаалах хүнтэйг сануулах цаг болсон гэдгийг ТББ-ууд хэлж байлаа.