Гэр бүлийн маргаанд ялагч “үгүй”
2014/09/19
Та бүхэндээ өөрийнхөө амьдралын талаар өгүүлэхийг хүслээ. Яагаад гэхээр энэ сайтын захидал буланд үргэлж л хэн нэгнээс зөвлөгөө, сэтгэлийн үг хайрласан үгс хүссэн зүйлс нийтлэгдэж байдаг болохоор ганц удаа ч болов гэрэл гэгээтэй зүйлс бичье гэж бодсон юм.
Одоогоос 7 жилийн өмнө би оюутны ширээнээс өөрийнхөө хайртай ханьтайгаа үерхэж эхэлсэн. Тэгээд анагаахад сурдаг байсан болохооор бусад сургуулиас олон жил сурдаг байв. Үргэлж л 2-улаа хамтдаа хичээлээ хийж завсарлагаан болгонооор л сургуулийн зааланд уулзах мөчийг зүрх минь түг түг хийн хүлээн суудаг байсан. Нэг сургууль ч гэлээ нэг анги биш өөр мэргэжлээр суралцдаг байсан болохоор завсарлагаан бол аз жаргалын оч мэт санагддаг байсан нь энэ. Анагаахын эрэгтэй оюутнууд бараг эхнэртэй болоод гэж ярьдаг байсан үе ккк. Тэгээд л би гэж хүн түүнийхээ эхнэр нь болсон. Бид 2 хуримаа хийгээгүй ч маш эвтэй амьдардаг. 2-улаа ажлаа хийгээд л хүүхдүүдээ өсгөөд л сайхан л амьдарч явна. Гэхдээ энэ хугацаанд амьдрал минь дардан байгаагүй ээ. Бусдын адил гэр бүлийн маргаан гарч байсан тэр үед эмэгтэй эрэгтэй, аль нэгэн нь заавал дийлэх гэж оволзолтлоо хэрэлдэж үзээгүй. Ер нь гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй юм гэдэг үгийг л та бүхэн илүүтэй бодож яваасай гэж боддог. Би амьдралдаа үүнийг л баримталдаг. Тийм ч болохоороо эвтэй найртай байдаг байх. Бас ямар ч их ажилтай байсан хүний эр нөхөр, гэрийн эзэгтэй эхнэр хүн хэн нэгнийхээ байхгүй орон зайг нөхөн халуун хоолоо хийгээд идчихдэг нөгөөдөө сайхан үгээр урам хайрладаг, хэрэлдлээ гэхэд эргээд түүнийгээ уучлах орон зайтай хэрэлдэж байвал болохгүй бүтэхгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Энэ чинь бидний л сонгож босгосон гэр бүл. Хэн нэгэн биднийг суу гэж албадаагүй, хүчлээгүй. Тийм байтал яагаад нууц амраг, болж бүтэхгүй зүйлс нийлж босгосон амьдралд чинь ороод байна вэ гэдэг нь "итгэлцэл", "хайр", "хүндлэл" дутагдаад ирэхээр л иймэрхүү асуудал үүсдэг юм байна гэдгийг би энэ туулсан амьдралдаа ухаарсан юм даа. За хосууддаа сайн сайхныг хүсье. Аз жаргалыг бид л өөрсдөө бүтээнэ өөр хэн ч биш гэдгийг санаж яваарай.
Зочин · 2014/09/23
Bayrlalaa yg l nadad helj bga ym shg sanagdlaa bi zaaval hania diilj bj l s**** gd bh yma ihevchlen hani min l uuchlalt guidag bi gj 1 a***an amitan shg l bdag odo bi hania, er nuhruu gomdoohgui bhiig hicheenee