Б.Гарамгайбаатар гишүүний компанийг шалгасан ч эрүүгийн хэрэг үүсгээгүй
2014/09/20
Өнгөрсөн долоодугаар сард АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын удирддаг гэх компанийг авлигын хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө зам барилгын “Монроуд” компанийг хариуцдаг байв. Харин гишүүн болсныхоо дараа хувьдаа зам барилгын компанитай байх нь ашиг сонирхлын зөрчил болох учир өөр нэгэн хүнд шилжүүлсэн гэх. Гэтэл үгүй байжээ.
Нэг ёсондоо УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэй, ардаа мотортой гэгддэг компаниуд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын тендерт ногоон гэрлээр шалгардаг жишгээс “Монроуд”-ынхан ч хоцроогүй аж. Томоохноос нь дурдвал Халзанбүргэдэй, Солонготын давааг холбосон 100 км замын ажил байна. Гурван Засгийн газар, дөрвөн жилийн нүүрийг үзсэн ч өдийг хүртэл ашиглалтад ороогүй энэ замын тендерт “Монроуд”-ынхан өнгөрсөн жил шалгаран барьж байгаа.
Төсөвт өртгийг нь анх 20 тэрбум төгрөг байхаар баталж байсан энэ зам өдгөө 46.3 төгрөг болтлоо өсөөд буй. Үүнийг нь ч Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу Хөгжлийн банкаар дамжуулж “Чингис” бондын хөрөнгөнөөс “Монроуд” компанид шилжүүлсэн байх юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас энэхүү үйл явдлыг шалгаж эхэлжээ. Ямартай ч ажлыг нь хийж байгаад дутуу орхисон замыг үргэлжлүүлэн барьж буй Халзанбүргэдэй, Солонготын даваа чиглэлийн замыг шинээр барих нэрийдлээр төсөвт өртгийг өсгөж, санхүүжилт олгосон нь хууль хяналтынхны хараанд өртөж, ийнхүү шалгуулсан ч эрүүгийн хэрэг үүсгээгүй гэх мэдээллийг эх сурвалж хэлэв.
Зочин · 2014/09/22
Ajil avah n yahvee avsan ajilaa sain hiij bval , tegehgui mungu avchaad muu zam taviul hariutslaga tootsdog bh heregtei . Ene yarmagiin zamiig haraldaa duusaagui bj evdreel ,odoo buur uhaad hayatsan anh ehlehtee ter doooguur hiih umaa hiigeed neg mur hiij boloogui l um bhdaa erguulj uhaal hairan mungu tsag hugatsaa humuusiin nerev nrteer naadaj boloogui l um bhdaa
Зочин · 2014/09/22
Мафижсан төрд гэмт хүнийг өргөст торны цаана суулгах боломж байхгүй. МАН, АН ын гэх мэтээр төр барьж байгааг харахад санаа нийлсэн нарийн зохион байгуулалтанд орсон хүмүүс төрийн өндөрлөгт гарч хувийн бизнесээ цэцэглүүлэхийн туолд үхэн хатан тэмцэж байна. НАМд нэгдсэн луйварчдыг намын эгнээнээс гаргасан цагт төр цэвэршинэ. НАМыг цэвэршүүлэх боломж монголд байна уу?
Зочин · 2014/09/21
Temuujinduulehee muuhan medeed us balgasan yum shig suunaa ho.
Зочин · 2014/09/21
AN-iin erh medeldnuuded huuli uilchlehgui sh dee. Gemt uildliig ni ilruuleed helchihvel tsagdaagiin hurandaa nariin huvi tavilan omno ni baigaag ene ***lgasan hashruud gadarlj baigaa biz dee. Arai tegj gendehgui bailgui dee. Temuujinduulehiigee muuhan darlaj baigaa bizdee
Зочин · 2014/09/21
oo tegeed neg tsagt huuli jyram mordood irheer ene hymyys dorvoljin sargar tomriin tsaanaas etsiin amisgalaa tasrahiig hyleeh bhdaa yaj amidarsanaa bodood tolgoigooroo hani morgood ch medrehgyi bolov uu ter ovdoltiig
Зочин · 2014/09/21
Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчлэхгүй, манай Монголд..........