“Гурван гал” эмнэлэг хүүхдийн аминд хүрсэнг МХЕГ-ын дүгнэлт баталлаа
2014/09/21
Өнгөрсөн долдугаар сард манай сайт “Гурван гал” эмнэлэгт хоолойн мах авахуулах хагалгаанд орсон хүү нас барсан талаар бид мэдээлж, эргэн мэдээлнэ гэдгийг уншигчдад амласан билээ.
"Гурван гал" эмнэлэгт 2014 оны зургадугаар сарын 27-нд Ч.Батчулуун эмчээр ахлуулсан эмч нар долоон настай О.Ц-д хоолойн мах авах лазер хагалгаа хийжээ. Харамсалтай нь хүүхдийн бие сайжрах бус улам дордож, ЭХЭМҮТ-д хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм. Энэ хэргийн талаарх мэдээллийг бид тэнцвэртэй хүргэх үүднээс талийгаач Ц хүүгийн ээж, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, “Гурван гал” эмнэлгийн зүгээс тайлбар авсан байгаа. Ингээд тэдний байр суурийг хүргэе.
Мэргэжлийн хяналтын газраас энэхүү хэрэгт мэргэжлийн баг ажиллуулан дүгнэлт гаргасан байгаа. Дүгнэлтэд: Эмнэлэг үйлчилгээнд лазер мэс засал хийх удирдамжийг эмнэлгийн захирлын тушаалаар батлан мөрдөж байгаа нь шаардлага хангахгүй. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хорооны зөвшөөрөлгүй, эмнэлзүйн туршилтгүй, бүртгэлгүй, лазерын аппаратыг ашиглан эмчилгээний шинэ арга, технологи зөрчиж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчиж байна. Дүгнэлтийг “Гурван” гал эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэнд 2014 оны долдугаар сарын 20-ны өдөр хүргүүлж лазер мэс заслын тусламж үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдсэн. Шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл эмнэлгийг шалгаж эмчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлт гаргасанн бөгөөд “Гурван гал” эмнэлгийн лазер мэс заслын тусламж үйлчилгээг 2014 оны долдугаар сарын 19-ний өдрөөс зогсоосон байна.
Нэгэнт эмчийн буруутай үйл ажиллагаа гэдэг нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс тодорхой болсон тул энэ хэргийг цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнээс тодруулахад: “2014 оны зургаан сарын 27-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” эмнэлэгт 9 настай иргэн О.Ц гэгч нь хоолойн мах авхуулах хагалгаанд орж, нас барсан хэрэг дээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад, эмнэлэгийн ажилтан албан үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэ гэж шилжүүлсэн байгаа. Ингээд Баянгол дүүргийн I хэлтэс долдугаар сарын хоёрны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106.2-т зааснаар “Гурван гал” эмнэлэгийн нэг эмчид эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажил үргэлжлээд явагдаж байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчихсан. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг гаргаад ажиллаж байна.” гэж мэдэгдэв.
ЭМЯ-нд МХЕГ-аас Их эмч Д.Батчулуунтай холбоотой асуудлыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороогоор авч хэлэлцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн бөгөөд энэ талаар ЭМЯ-аас тодруулахад манайх хариуцахгүй Нийслэлийн эрүүл мэндийн газар мэднэ гэв. Үүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс тодруулахад ЭМЯ-аас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан болохоор манайх биш ЭМЯ мэднэ гэв. Ингээд ЭМЯ-тай эргэн холбогдох гэхэд “бултсаар” ямар нэгэн тайлбар өгөөгүй юм.
Анх энэ талаарх мэдээлэл манай сайтад тавигдахад “Гурван гал” эмнэлгийн зүгээс манай редакцад хандан “Манайхаас тодруулга авалгүй мэдээлэл тавилаа” хэмээн дургүйцэж байсан юм. Тиймээс бид энэхүү мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр тус эмнэлэгтэй холбогдоход “Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа болохоор бид ямар нэгэн мэдээлэл, тайлбар өгөх боломжгүй байна” гэж мэдэгдэв.
Энэ хэргийн талаар бид О.Ц хүүгийн ээж А.Одончимэгээс цөөн зүйл тодрууллаа.
- Уучлаарай. Эмчийн хариуцлагагүйгээс болсон гэж та үзэж судалгаа хийсэн гэж байсан. Энэ талаараа тодруулбал?
- Та бүхэн судалдаг л байх. Би ч гэсэн судалж үзсэн. Хоолой үрэвссэн үед хоолойн мах авах хагалгааг хийдэггүй юм байна. Хэрвээ авсан тохиолдолд бүх судас руу халдвар орж улмаар үхэлд хүргэдэг. Хоолойн мах авахаас өмнө эмчилгээ хийж, хагалгааны дараа ч 1-3 сар хүртэлх хугацаанд эмчилгээ хийдэг олон улсын стандарт юм билээ. Энэ мэтээр хоолойн мах авах хагалгаатай холбоотой бүх төрлийн стандарт, шаардлагатай гэсэн бүх төрлийн мэдээллийг судалсан.
Хагалгааны үеийн болон түүний дараах үеийн хүндрэл нь үхэлд хүргэж болзошгүйг анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг стандарт бичсэн байгаа. Тэгтэл эрсдэлийг бидэнд хэлээгүй. Магадгүй эрсдэлийг танилцуулсан, хэлсэн бол би өөр газрыг сонгож хагалгаа хийлгэх байсан.
Хагалгааны дараах бүх хяналтыг мэс засал хийсэн эмч гүйцэтгэнэ гэж байгаа юм. Тэгтэл хагалгааг хийсэн эмч биш, жижүүрт гарсан эмч нар нь хийсэн. Тэгэхээр хариуцлага 100 хувь алдсан гэж үзэж байна. Чих, хамар, хоолойн эмчээр мэргэшсэн 17 жил ажиллаж байгаа хүн ийм алдаа гаргасанд гомдолтой байна.
- Хагалгаанд орохоос өмнө эцэг эхчүүдэд хагалгааг хүлээн зөвшөөрөх эсэх гэрээнд гарын үсэг зуруулдаг шүү дээ. Тухайн зөвшөөрөлд амь нас эрсэдвэл тухайн эмнэлэг хариуцахгүй гэсэн заалт байсан уу?
- Тийм заалт ерөөсөө байгаагүй. Нас барна, ийм хүндрэл гарна гэдгийг хэлээгүй. Тийм учраас би ямар эрсдэл гарч болохыг эмчээс асуухад “Цус алдах эрсдэл байгаа. Лазераар авахад энгийн хагалгаанаас цус алдах эрсдэл 50 хувиар бага” гэдгийг л хэлж байсан. Би цус алдах хүндрэл гарч болзошгүй гэдэгт л би гарын үсэг зурсан.
- Өнгөрсөн хугацаанд “Гурван гал” эмнэлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд тантай болон танай гэр бүлийнхэнтэй холбогдсон уу?
- Холбогдоогүй.
Өнөөдөр энэ хэргийн нэмэлт мөрдөн байцаалтийн ажил хийгдэж байгаа юм. Хагалгаа хийсэн Ч.Батчулуун эмчид Эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульд заажээ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
аав · 2016/01/14
Энэ асуудал яаж шиидэгдсэн бэ, Гурван галын малууд ажлаа хийгээд л хүүхэд хохироогоод л бналээшдээ. эмнэлгийг нь хаалгаачээээ
Зочин · 2014/11/18
tegeed l boloo yu ene udval said bitgii xariu og gesiin bga biz udval daidaa mongoliin vrs mash olon bolog geed l baidag tanai baiguullaga mash baga bolog gedeg uriatai ymuu yagaad ene met xergvvdiig toodoggvi ym be ta xvn monvv amid vxdel ymuu zvrx setgel gej tanid bna uu gargaad ireech xarii
Зочин · 2014/09/28
Хуухдийн ээж аавд гун эмнэгнэл илэрхийлье.Эмнэлэг байгуулчихаад дууд**********р эмч авдаг эмнэлгийг хаах хэрэгтэй. Эмч нараа бурдуулд ажиллаж чадаагуй байж ямар байдлаар эмнэлгийн гэрчилгээ авдаг байна аа. Дууд**********р очиж байгаа. Эмч нар бол хуний юманд очоод оорийн сэтгэлээр биш хандаад хэдэн тогрог боддогоо болих хэрэгтэй. Хувийн эмнэлгуудийн хяналтыг сайжруулах хэрэгтэй. Сайхан байр, тоног тохооромж байгаад эмч мэргэжилтэн нь ******, бас эмч нар нь ундсэн эмч биш дууд**********р эмч авдаг эмнэлгийг хаах хэрэгтэй У двал гуай. Сайдын доорх мэргэжилтэнгууд ээ.
Зочин · 2014/09/25
undur tulburtei..hun turuhud 1 say,hooloinii mah avhuulahad 500.0 gesen uu..ih unetei murtluu chanargui
Зочин · 2014/09/24
арай дэндүү юмаа нийгэм бүхэлдээ авилгалын үүр болцон юм байна доо тэр эмч нэртэй **************** нь бодвол бас л танил тал ар өврийн хаалгаа ашиглаа биз гуравхан жил гэж үүүү итгэмээргүй юм үйлийн үрээ үүрнэ дээ тэр хүмүүс хүүгийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье ум сайн амгалан болтугай
Зочин · 2014/09/24
er n gurban gal emnelegiin emch nariin medleg chadbar ajliin xariuts*****r maruuxan ium bolob u gej xaragdsan uchir n tend ajilliadag emch nar tsol xergemtei bolobch xunii emneleg deer gereegeer ajilladag er n xunii zoblongoor beznis xiigeed uudrug iabax bolob u
Зочин · 2014/09/24
gun haramsal ilerhiiélj bn.Ene olon haruytslagagyu,medleg chadbargui,zubhun mungu huusun hybiin emneleguudee ***lgaltand oryylj sain ,setgel zurhtei ajilladag,chadbartaig ni uldeegeech,gyij bn.Bie bieruugee aldaa chihsen,haruytslagas zygtaasan yam bolon NIISLELIIN gesen todotgoltoi sandal syydal ezegnesen olon darga naraa tsuuluuch.Orond ni chadbartai,medleg bolobsroltoi sain emch nariig dahin dahin syrgaj ,emch nar,sybilagch nar 1,1 uruu ezemshin hund syrtal gargan syydagiig uurchluuch.Gadniin ornii emch nar uruu ezemshin syydagui.Uzlegiin uruunuudiig olnoor tonoglon beltgesen bauidag ba ali chjuluutei uruund tysgai olgoson tsagiin hybaariin dagyy uilchilj bn.yamrch huleeh,dygaaralh yabdal alga. yridchilan tsag olgoj uilchildeg ychjir dygaarlalt,oocherlolt dabhardal baidagui .MANAID HETERHII IH OLON DARGA NAR BN.hund syrtal uunees l uusej bn,emch naraa dabtan syrgahiin orond darga nar gadag**** zygaalj bn
Зочин · 2014/09/24
гурван гал угаасаа их тааруу эмнэлэг санагдсан, хэд хоног эмчлээд чадахгүйнээ эх нялхас яв гэдэг
Зочин · 2014/09/24
yanadaa burhan mini ene eej huugee zugeer l bailgaj baihgui dee
Зочин · 2014/09/24
Гурван гал эмнэлэгт нь асуудал байгаам бишүү. Маш олон хүний гомдол байгаа ш дээ. эмчлэх биш мөнгө олох гэж л хошуурдаг газар санагдсан. Гурван галыг хаах саналтай байна
Зочин · 2014/09/23
Sain bna uu, emch hun gedeg chini tangarag urgusun bh l uchirtai. Getel chadvargui , ajil bolon uureg hariutslaga gej bgui zuvhun mungunii araas huutsulduj hunii amiig yuman chinee bodohgui bgaad uneheer buhimdaj bna. Arai ch dee .... Hunii byat***n uriig alchihaad iim baga hariutslaga, yal onoogood bh daa yadag yum. Huuli arai denduu zavharsan bna. Ter emch uuruu bas ur huuhduudtei, aav l bmaar yum. Neg bish neleed olon huuhdiin ami ******iig uguisgeh arga alga bna. Er ni anagaahiin huviin surguuliig , ene huviin emneleguudiig turuus haaj zohitsuulalt hiih heregtei bmaar bna. Huviin emneleguud huni zovlongoor mungu ugaaj bna gehed hilsdehgui bolov uu. Manai emneleguud huviin ariun tsever ********,ariutgal gej yum medeh uu, bagaj ni dandaa huuchin evderhii ashiglagdahaa bolison end tendhiin ***iig tsugluulaad nuguu apparataa ih undur zardalaaar avsan met yarij ashgiin tuluu ulairsan bdag. Naad zahiin engiin jishee.... Huntei yaj zuv bolovson haritsaj huniig hundleh tal deer meddeggui, ihemseg . Hund todorhoi engiineer oilgomjtoi tailbarlaj chaddaggui. Emch hun aldaa gargaj bgui shuu dee. Yamar uildveriin baraan deer aldaa gargaj bgaa bish dee. Uuruu uhamsartai hariuts***** huleeh heregtei. Manaid hariutsah ezengui yum shig bdal gargadag, uunigee boliochee. Hunii eruul mend, ami nas buh zuilees erhem shuu dee.
Зочин · 2014/09/23
Sain bnu. Huugee aldsand gun emgenel ilerhiiley. Mash ih haramsaltai bna. Emch nar bolon emnelegt hariutslaga tootsoj hyanaltiig saijruulah n zuitei. Ene met ersdliig zaawal tootsoj hun amiinhaa ami nasiig awardag bolgoh heregtei hediigeer ene emch aldaa gargaj sanaataigaar hunii amind hureegui ch gelee zaawal hariuts***** huleeh es zuin uhamsartai bh heregtei
Зочин · 2014/09/23
Emch nariin hariutslag gej baihgui boljee. Chadvartai emch ch ***or bolj. Mongold uvduh erhgui l bolj dee. Uhsenii hohi amidiin zol gegch l ene baihdaa. Haramsaltai l yum.
huugiin eej odn · 2014/09/23
Sain bn yy. Comment bichsen buh humuust bayarlalaa. Uur uursdiinkhuu dugneltiig ilen dalanguid bichsend. Shuuh emnelegiin dugnelt bolood mergejliin khyanaltiin dugnelt hurtel emchiin 100% buruu gsen. Ene emcheer hagalgaand orson 4 huuhed minii huutei neg tsag ued orson khuuhduud bugd hunderch azaar amid garsan. Bi hen negnii muug uzeh geegui. Niigem ene hariutslaga gedgiig oilgoh uue busad eejuud yag nad shig zovlond buu oroosoi gej bodsonii uudnees yariltslaga ugaun yum.