Оргодол Э.Вантөмөрийг баривчилсан гэх мэдээлэл худлаа
2014/09/21
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4-нд Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар өглөөний 07:00 цагийн үед оргосон билээ. Цагдан хорих 461-р ангиас оргосон хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм.
Тэдний нэг болох сэжигтэн Э.Вантөмөрийг энэ сарын 19-20-нд шилжих шөнө 20:00 цагаас 02:00 цагийн хооронд дагаж байгаад баривчилсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Энэ талаар Тахарын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулахад ташаа мэдээлэл, сэжигтэнг баривчлаагүй гэдгийг мэдээлэв.
А.Баярмаа