Энэ сарын 24-нд буюу Лхагва гаригт  Их Эзэн Чингис хааны талбайд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддууд үзэгч түмэндээ зориулан үнэ төлбөргүй томоохон шоу тоглолтыг хүргэх гэж байгаа билээ. 

Тодруулбал, монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ болон Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойдоо зориулан уншигч, сонсогч, үзэгч түмэндээ шоу тоглолтоор бэлэг барьж байна.

Тус тоглолтонд та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунуудаа нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэх нээ.

Ийнхүү тоглолтын зохион байгуулагчдийн зүгээс тоглолтонд оролцож буй бүх уран бүтээлчиддээ хүндэтгэлийн урилгаа хүргүүлж байгаа бөгөөд Дуучин “Ч.Уранхолбоо буюу Ану”, "Бид4" хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар урилгаа гардан авлаа.

Таван жилийн хамтарсан ойн тоглолтын урилгыг хүлээн авсан Дуучин “Ч.Уранхолбоо буюу Ану”, "Бид4" хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын бичлэгийг хүлээн авч үзнэ үү.